Олон улсын картууд төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг дэмждэг

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Олон улсын картууд төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг дэмждэг

Монгол улсын банк, санхүүгийн байгууллагуудын олон улсын эрхтэй VISA, Master, Union Pay зэрэг картууд нь Apple компанийн App store, Google компанийн Play store цахим дэлгүүрүүдийн гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжүүдэд зориулсан програм (app) хангамж байршуулах, худалдан авалт хийх, орлого татан төвлөрүүлэхэд саадгүй ашиглагдаж байна. Хэдэн жилийн өмнө манай улсын хувьд төлбөр тооцооны зарим хязгаарлалт байсан бөгөөд банкууд хүсэлт гаргасны үр дүнд хэвийн болсон юм.

Ингэснээр програм хангамж хөгжүүлэгч компани, хувь хүмүүс өөрсдийн бүтээгдэхүүнээ App store болон Play store сайтад дотоодын банкуудын гаргасан олон улсын карт ашиглан байршуулах, төлбөр тооцоо хийх, хүлээн авах үйлчилгээг хэвийн авсаар байна. Харин зарим програм хангамж хөгжүүлэгч нар мэдээлэл дутуу, банкны төлбөр тооцоотой  холбоотой бүртгэлийн ажлаа өөрсдийн зүгээс зөв хийхгүй байгаа шалтгааны улмаас хүндрэл үүсч байсан.

Гэвч сүүлийн үед Google компанийн зүгээс програм хангамжийн орлогоо татан төвлөрүүлэх хүсэлтэй хувь хүмүүст Google wallet үйлчилгээгээ санал болгож байгаа юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж