-“Чамд тохирохгүй” гэдэг үгийг та яагаад хэрэглэсэн юм бэ?
-Ихэнх эмэгтэйчүүд өөрийгөө тийм ийм гэж ярьдаг бөгөөд өөртөө нь адил хромсом байхгүй эртэй огт суухгүй гэдэг. Гэхдээ эсрэгээрээ олон эмэгтэй хайж байснаасаа тэс өөр хүнд хайртай болж, гэрлэсэн тухай сонсож байсан юм. Тийм болохоор л таарч тохирохгүй гэдэг үг бол хоосон үг. Эмэгтэй хүн олон удаа дурладаг. Тиймээс л тэд анх уулзсан эрийг огт тоохгүй байснаа сүүлд салж чадахгүй болсон байдаг.
Сул талыг давуу тал болгоно гэж үү?
Ихэнхдээ тийм. Бид огт өөр нөхцөлд өөрийгөө илүү танина шүү дээ. Өөрт чинь тохирохгүй гэж бодож байгаа хүн магадгүй таныг нээж болно. Би номондоо өөрийгөө бусадтай нээлттэй байдаг хүн гэж боддог нэг эмэгтэйн тухай өгүүлсөн юм. Гэвч тэр нэлээд ичимхий хирнээ ичимхий эр хүнтэй уулзахыг огт хүсдэггүй байж. Нэг удаа тэр өөрийнхөө огт сонирхдоггүй, даруухан, хашир эртэй уулзсан аж. Эндээс тэр өөр хэн нэгнийг түрүүлж ам нээхийг хүлээх нь утгагүй гэдгийг ойлгосон. Бүсгүй түүнтэй учирсандаа маш их баярладаг гэсэн.
Эмэгтэйчүүд яагаад болж бүтэхгүй байгааг нь мэдсээр байж өөртэйгөө адилхан хүнтэй зууралдсаар байдаг юм бэ?
Нэг л зүйлээ давтсаар байгаа хэрнээ өөр үр дүн гарахыг хүлээх нь галзуурлын шинж гэж Ейнштейн хэлсэн байдаг. Та таарч тохирохгүй нь илт байгаа ч нөгөө залуутайгаа уулзсан хэвээр байгаа бол логик танд өөр хүн хай гэж хэлээд байна. Хэдийгээр амаргүй байх ч тогтсон хэв маягаа өөрчилж, өөр орчинд ороод үз. Хэрэв таны болзоо та л үргэлж дуудаж, санаачлагыг гартаа авдаг байсан бол одоо өөртэй чинь хамт байхыг маш ихээр хүсч байгаа хүнтэй болз.
Болзоонд хандах хандлагаа яаж өөрчлөх вэ?
Эцсийн үр дүн нь ямар байхыг төсөөлөх нь болзооны хамгийн чухал хэсэг. Хэрэв та бүх эрчүүд адилхан хуурамч, эсвэл сайн эрчүүд нь бүгдээрээ гэрлэчихсэн гэж бодоод байвал та сайн хүнтэй хэзээ ч учрахгүй. Эрчүүд гутранги үзлээр чинь танд ханддаг болно. Харин эерэг талаас харж, хүлээж авч чадвал таны болзоо ч амжилттай болж, хайр, халамжыг мэдэрнэ.
Сонирхдогоосоо өөр хүнтэй уулз гэж үү?
Таны сонирхдог хүн биш байсан ч ямар ч хүнтэй нээлттэй бай. Миний хайж байгаа хүн тийм байх ёстой биш, тийм л байгаасай гэж бод. Тэгээд бодох биш зөн совиндоо итгэ. Хэрэв та зөв хүнтэйгээ учирсан бол өөрөө мэдэрнэ.
Та номондоо “ Хайр” , “ Дурлал” хоёрын хооронд том ялгаа бий гэж бичсэн байсан.
Хайрыг дурлал гэдэг үгээр илэрхийлдэггүйтэй л адил. Эмэгтэй хүн уйлж, шаналж байхыг бид хичнээн удаа харж байлаа. Зөвхөн “түүнд хайртай ” гэдэг нь гомдоосон хүнийг орхихгүй байх шалтгаан гэж үү? Би номондоо урьд нь өөр хүнд ухаангүй дурлаж байсан ч, өөртөө тохирохгүй гэж бодож явсан хүндээ хайртай болсон олон эмэгтэйчүүдийн дурсамжыг оруулсан. Үүгээрээ би та бүхнийг хайргүй хүнтэйгээ гэрлэ гэж байгаа юм биш шүү.
Бэлтгэсэн Н.Энх