Тосонцэнгэл сумын тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош батлагдлаатарваган тахал өвчний тохиодол батлагдсантай холбогдуулан хорио цээрийн дэглэмийг 2020 оны есдүгээр сарын 5-ны 00 цагаас есдүгээр сарын 11-ний 23.59 цаг хүртэл тогтоожээ. Сумын төвийн худалдаа үйлчилгээний байгууллагууд, бөөний төв, рестораны цагийн хуваарийг хорио цээрийн дэглэмийн хугацаанд 10-18 цаг хүртэл ажиллуулж архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо.
Мөн сургууль, цэцэрлэг, МСҮТ ийн үйл ажиллагааг есдүгээр сарын 07 ны өдрөөс есдүгээр сарын 11-ний өдрийг дуустал зогсоож, тоглоомын талбай олон нийтийн газруудад иргэдийг олноор бөөгнөрүүлэхгүй байх, сумаас гарах,орох хөдөлгөөнийг есдүгээр сарын 11-ний өдөр хүртэл хязгаарлалаа.
Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд байна. Нэгдүгээр хавьтлын 25 хүнийг МСҮТ- ийн дотуур байранд шилжүүлэн тусгаарлаж эмнэлэгийн тогтмол хяналтанд авч ажиллаж байна. Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар, Онцгой байдлын алба хаагчид хяналт тавьж хэв журмыг сахиулан ажиллаж байна.
ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫН ОНОШ БАТЛАГДЛАА
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан есдүгээр сарын 3-ны өдрийн 22.00 цагаас эхлэн тус сум руу орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан билээ. Тэгвэл эмчлүүлж буй иргэн 38 настай "Б"-ийн "PCR" нарийвчилсан шинжилгээний хариу эерэг буюу тарваган тахал өвчин мөн болох нь батлагджээ. Улмаар Тосонцэнгэл суманд Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын төв, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран хөл хорио тогтоон ажиллаж байна.
Эмчлүүлж буй эрэгтэй Б нь наймдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум буюу голомттой газраас тарвага авч, өвчиж, чанаж иджээ. Тухайн өвчтөнд халуурах, зүүн гарын булчирхай цочиж, 1.5-2 см хэмжээтэй томорсон зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Үүнтэй холбоотойгоор Тосонцэнгэл суманд хэсэгчлэн хөл хорио тогтоож, ойрын хавьтлын 25 хүнийг тусгаарлан, эмчилгээнд хамруулаад байгаа аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ