Оросын төрийн өмчит “Газпром” компани Оросын Баруун болон Зүүн бүсийн хийн тээврийн дэд бүтцийг холбох “Сибирийн хүч-2” хийн хоолойн зураг төслийг боловсруулж эхэлснийг тус улсын хэвлэлүүд онцолжээ.
Монгол Улсын нутгаар дайруулан Хятад руу барих “Сибирийн хүч-2” хийн хоолойгоор 50 тэрбум шоо метр хүртэлх хэмжээний хий нийлүүлж, Оросын хэд хэдэн бүс нутгийг хийгээр хангах боломжтойг тус компанийн захирал Алексей Миллер мэдэгдсэн байна. Саяхан Монгол Улсын Засгийн газартай хий дамжуулах хоолой тавих техник-эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулах хамтарсан компани байгуулах санамж бичгийг байгуулсан юм.
Одоогийн “Сибирийн хүч” хий дамжуулах хоолой нь хэвийн ажиллаж байгаа бөгөөд Хятад руу хийх нийлүүлэлтийг аажмаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн "Сахалин – Хабаровск – Владивосток" чиглэлийн хийн хоолойн шугамын хэсгийн өргөтгөлийн ажлын талаас илүүг нь “Газпром” гүйцэтгээд байгаа аж.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ