Ираны олборлосон ураны хэмжээ хязгаараасаа 10 дахин давжээ | News.MN

Ираны олборлосон ураны хэмжээ хязгаараасаа 10 дахин давжээ

Ираны олборлосон ураны хэмжээ хязгаараасаа 10 дахин давжээ

Ираны олборлосон ураны хэмжээ хязгаараасаа 10 дахин давжээ

Иран олон улсын гэрээний дагуу тогтоосон дээд хэмжээнээс 10 дахин их уран нөөцөлж байна хэмээн НҮБ-ын цөмийн ажиглагчид үзэж байна. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн үзэж байгаагаар Иранд өдгөө нийт 2105 кг гаруй уран хадгалагдаж байгаа аж. Харьцуулж үзвэл 2015 онд олон улс уран нөөцлөх дээд хэмжээг 300кг байхаар тохиоролцож байжээ.

Харин Ираны зүгээс цөмийн хөтөлбөр нь энх тайвны төлөө хэмээн мэдэгдэж байгаа аж. Үүнээс өмнө Иран олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ажилчдыг цөмийн туршилтын талбай байсан гэгдэх хоёр талбайн нэгэнд орж, шинжилгээ хийхийг зөвшөөрсөн билээ. Агентлагийн мэдээлж буйгаар сэжигтэй хоёр дахь талбайгаас дараа сард шинжилгээ авах гэнэ.

Өнгөрсөн жилээс Иран 2015 онд БНХАУ, Франц, Герман, ОХУ, Их Британи, АНУ зэрэг олон улстай тохиролцсон тохиролцоогоо зөрчиж эхэлсэн аж. Ингэхдээ тэд зөвшөөрөгдсөн хэмжээнээс олон дахин их, цөмийн бөмбөг бүтээхэд шаардлагатай хэмжээнд уран баяжуулж, нөөцөлсөн байна.

АНУ-д төвтэй Зэвсгийн хяналтын холбооны мэдээлж байгаагаар цөмийн бөмбөг үйлдвэрлэхэд 1050кг 3.67 хувийн баяжуулсан ураныг 90 хувь хүртэл баяжуулах шаардлагатай аж. Харин Иранд буй 3-5 хувийн бага баяжуулсан ураныг атомын цахилгаан станцад л ашиглаж болох юм. харин зэвсэг бүтээхийн тулд ураныг 90 хувь ба түүнээс дээш хэмжээнд баяжуулах шаардлагатай тул Тегеран цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр шийдвэл дээрх үе шат дээр олон жил гацна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Муу орчуулга 2020-09-05 202.126.89.234

галзуу хүний өдрийн тэмдэглэл

Avatar

Зочин 2020-09-05 202.131.225.197

yag yag kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж