Тавантолгой-Гашуунсухайт чиглэл дэхь 240 км төмөр замын ажлын гүйцэтгэл эрчимтэй явагдаж байна. Өмнө нь хийгдсэн суурь бүтэц эвдэрч элэгдэл хоргодолд орж, олон жил гацан гүйцэтгэлийн ажил бүрмөсөн зогссон байсныг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг шинээр эхлүүлж төмөр зам барих төслийг хөдөлгөсөн билээ.
Улсын нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын энэхүү анхны бүтээн байгуулалт нь жилд 30 сая тонн ачаа тээвэрлэж, галт тэрэг 100 км-с доошгүй хурдтай явна.Үндэсний компаниуддаа тулгуурласан бүтээн байгуулалт чанарын өндөр түвшинд явж байна
Өнөөдрийн байдлаар 208 км төмөр замын газар шорооны ажлыг бүрэн дуусгаж, эвдрэл гэмтлийг 100 хувь засч, мал амьтны гарц, гүүр, хоолойн 70-100 хувь, доод бүтцийн 97 хувь, дээд бүтцийн 73 км төмөр замын үеийг угсарч, 93 км бетон дэр өржээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, хоёр өртөө зургаан зөрлөгтэй баригдах юм. Нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй, нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, найман мал,амьтны гарцтай байх бөгөөд 2022 оны долоодугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөжээ. Уг төсөлд 300 гаруй инженер техникийн ажилтан, 1470 ажилтан, 513 машин техниктэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Уг төмөр зам баригдаж, ашиглалтад орсноор жилд 30 сая тонн хүртэлх нүүрс экспортлох боломжтой болж, тээвэрлэлтийг даган Тавантолгой бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолт 2-3 дахин нэмэгдэх нөхцөл бүрдэх юм. 2000 ажлын байр шинээр бий болж, одоогийн экспортын нүүрс тээврийн тонн тутам дахь 32 ам.долларын зардал дөрөв дахин буурна. Нүүрс тээврийн зам дахь автотээврийн осол, зөрчил буурч, иргэдийн амь нас, аюулгүй байдал хангагдана. Малын бэлчээр сүйтгэх байдал, тоосжилт, дуу чимээ, хөрс агаарын бохирдол үндсэндээ арилах юм. Улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлж, эхний 25 жилд нэг тэрбум ам.долларыг төвлөрүүлж, улсын эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах нөхцөл бүрдүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Иргэн 2020-09-05 103.229.122.72
Зөв зохион байгуулан удирдаж чадсанаар Монголчууд төмөр зам барьж , засмал зам тавьж, өндөр барилга,орон сууцыг өөрсдөө барьж чадаж байгаа нь сайн хэрэг.Улам олон бүтээн байнуулалтын ажил хийх хэрэгтэй байна.Амжилт хүсье.
мгл 2020-09-05 103.26.194.64
эргуу женкогын хорлон суйтгэлээс болж олон тэрбумын алдагдалд орсон,монгол улс
ЭЗ-гч 2020-09-05 64.119.23.151
Гэхдээ нэг юм байна. Олон олон МЭРГЭН ЖАРАЙХАЙНУУДАА…. угаагаагүй нүүрсийг ингэж ихээр ачих үнэнд 50 доош орохд нөлөөлж байна. Хятадууд инээгээда ярьж байхыг сонсож байлаа. Монголын нүүрсийг угаагаагүй байхад бараг угаасан юм шиг асар чанартай нүүрс гэж. Угаадаг үйлдвэрээ ЯАРАЛТАЙ барих хэрэгтэй. Тэгвэл 28 тэрбум биш 56 тэрбум орж ирэх юмдаа. Тэр олох 26 тэрбумаасаа 2 тэрбумыг ТТ-н цахилгаан станцид, 2 тэрбумыг угаадаг үйлдвэрт , 1 тэрбумыг нефт
Зочин 2020-09-05 202.9.40.64
Хүлээж хүлээж эцэст нь нэг юм бүтэх янзтай болж байна даа. Женко яагаад эсэргүүцээд байсан юм бэ
Зочин 2020-09-05 202.9.46.221
Энэ төмөр зам баригдвал Женко нэг юм хэл амнаас гарах нь дэ ! Манай олиграхиуд хоорондын тэмцлээс гадна Оросуудын бариулж болохгүй гэдэг чиглэл байсан нь нь нууц биш ! Ер нь манай үе үеийн ИХ д Оросын маш том лобби бүлэг байсныг дурдах хэрэгтэй бх ! Дуугүй царайлсан, гөлийсөн Нямаагын Энхболдоос авахуулаад зөнөг өгөр өвгөчүүл болох Рааш,Лүндээ бүр Нямдорж ч орно ! Тэрнээс биш ганц Женко төмөр замын бүтээн байгуулалтыг гацааж дийлэхгүй л дэ !!!
Зочин 2020-09-05 122.201.21.120
Санаачлага байвал энэ хүнд үед ч энгэж их юм бүтээж болдог л юм байна шүү дээ. Гэтэл манай Ардчиллынхан гадаадаас авсан тэр их зээлийг гудамжинд цэцэг тарих, хогийн сав авч тараах гэх мэт өгөөмж муутай зүйлд зарцуулан ард олноо хэдэн үеэр нь өрөнд оруулж бүр ядууруулж, амьдралын төвшинг бууруулсан үзүүлэлт гарсан гэсэн.. Ард олон амьдралаа дээшлүүлэх зорилгоор л төрийн сонгуульд оролцдог юм байгаа биз дээ
зочин 2020-09-05 66.181.183.46
Болж дээ. Олон хүнийг хоолтой залгах болтугай.
Зочин 2020-09-05 64.119.27.23
Хурдыг өшөө хурдасгаад хурдан ашиглалтанд өгөөч . Ойрын үед мөнгө ахиухан олох ганц гарц чинь энэ төмөр зам.
Зочин 2020-09-05 202.55.188.34
Хамаг хөрөнгөө юүлж байгаад хамгийн тэргүүнд эхлүүлбэл зохих байсан ажил 14 жил саатсаны эцэст нэг юм ажил хэрэг болох нь. Уг нь нарийн царигаар барьчихсан бол өгөөж нь хэдэн зуун тэрбум доллар болох байлаа. Анхны ерөнхийлөгчийн идэр залуудаа сэдэж санаачилж байсан төсөл нийт монголыг тэтгэх эдийн засгийн гол судас болох цаг үе ойрхон иржээ.
Зочин 2020-09-05 202.131.225.197
heden zuun terbum dollar gej buraad l chi too medehgui gar bna.esereed heden terbum bolon ch de.
Зочин 2020-09-05 202.126.89.106
Yamar genee, 14 jil gatssan gev vv ?! Gatsaasan ezniig ilrvvlj hariutslaga tootsooch! Oldohgvi baival bi zaagaad uguurei!!!
мгл 2020-09-05 103.26.194.64
очка луйварчин оороо бичээд байнауу?????
зочин 2020-09-05 64.119.20.202
10 жил гацсан төмөр зам баригдаж байгаад баяртай байна, нарийн царигаар барьсан бол Хятадын аль ч боомтод ачигдсан вагонтойгоо шууд хүрэх байсан юм, даанч 76 мэргэн жараахайгийн ачаар өргөн царигаар баригдаж Хятадын нутагт шилжүүлэн ачилт хийж хятадуудыг орлоготой болгож байгаа нь харамсалтай. Зааа яаааах вээээ оргүйгээс охинтой гэж. Монгол орон минь хөгжин бадрах болтугай.
Зочин 2020-09-05 192.82.67.6
Өргөн үү нарийн уу бичээч амьсгаа минь
Зочин 2020-09-05 66.181.161.110
чи өөрөө олоод мэдчээч амьсгаа минь
ЭТО 2020-09-05 59.153.115.183
Маш сайн аль эрт л хийх байсан юм олон жил гацаалаа одоо хурдан оруулж олон машины хөлд талхалсан байгалаа хамгаалах цаг.