Францын иргэн амьсгал хураах явцаа фэйсбүүкээр шууд дамжуулна | News.MN

Францын иргэн амьсгал хураах явцаа фэйсбүүкээр шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2020.09.05-нд нийтлэгдсэн

Францын иргэн амьсгал хураах явцаа фэйсбүүкээр шууд дамжуулна

Францын иргэн амьсгал хураах явцаа фэйсбүүкээр шууд дамжуулна

Франц улсад цаашид удаан амьдрах найдваргүй болсон хүмүүсийн хувь заяаг хэрхэн шийдэх талаарх асуудал олон жилийн турш маргааны сэдэв болж, тус улсын нийгмийг хоёр хуваасаар ирсэн. Тэгвэл эдгэршгүй хүнд өвчин туссан 57 настай Франц эр Алайн Кок сайн дураараа үхэх хүсэлтийг нь Ерөнхийлөгч Макрон хүлээн аваагүй учир өөрийн амьсгал хураах үйл явцаа фэйсбүүкээр шууд дамжуулахаар болжээ.

Дэлхийн зарим улс оронд хүнд өвчтэй хүнийг өөрийнх нь хүсэлтээр үхүүлэх евтанази гэх аргыг хэрэглэдэг бөгөөд улс орон бүр евтаназийн тухай өөр өөр хуультай байдаг. Харин Франц улсын хувьд ийм хууль байдаггүй учир Ерөнхийлөгч Макрон хүнд өвчтэй эрийн хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Алайн Кокийн хувьд артерийн судасны хананууд нь хоорондоо наалдсан оноштой бөгөөд тэр өөрийгөө долоо хоногийн дотор амьсгал хураана гэж төлөвлөөд өчигдрөөс /2020.09.04/ эмчилгээ болон хоол хүнс хэрэглэхээ зогсоож эхэлжээ. Тэрбээр өнөөдрөөс өөрийн фэйсбүүкээр нас барах үйл явцаа дамжуулж, амьд үлдэх найдваргүй болсон өвчтөнүүд яаж зовж шаналдгийг Францын нийгэмд харуулж, евтаназийн хууль гаргуулахад нөлөөлөхөөр зорьсон байна.

Үүнээс өмнө Францад 2008 онд авто осолд орж комад орж, 11 жилийн турш ухаангүй байсан  Винсент Ламберт гэх хүнийг эмчилгээг нь зогсоож байв. Лабертын асуудал сүүлийн 10 жилийн турш тус улсын нийгэмд маргааны сэдэв болсоор иржээ. Эцэг эх нь Ламбертыг амьд байлгахын төлөө олон жил шүүх дээр тэмцсэн бол эхнэр болон бусад ойрын хамаатнууд нь түүнийг амар тайван зовлонгоос нь салгах ёстой гэж үзэж байв. Ингээд шүүхээс өнгөрсөн жил түүний эмчилгээг дуусгах шийдвэр гаргаж, шийдвэрийг гүйцэтгэсэн байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2020-09-05 64.119.18.116

Unen shu. Soyoltoi niigem gej ene dee. Demjij baina.

Avatar

ИРГЭН 2020-09-05 104.236.53.155

ХЭЦҮҮ АСУУДАЛ ШҮҮ ….ӨӨРӨӨ ЗӨВШӨӨРСӨН ГЭЭД ПАД БОЛГОХ , ГАРСАН ХУУЛИЙГ ДАЛИМДУУЛАН ПАД БОЛГОХ ,ЭРХТЭН БИЕИЙГ НЬ ЗАРАХ ГЖ ПАД БОЛГОХ ГЭЭД ОЛОН МУУ АРГА БАЙГАА ЦАГТ ХЭЦҮҮ Л ДЭЭ ГАРЦААГҮЙ БАЙСАН Ч ХЭЦҮҮ..

Avatar

Зочин 2020-09-05 66.181.161.20

alaw

Avatar

Зочин 2020-09-05 66.181.161.20

medrel muutai ****ch

Avatar

Зочин 2020-09-05 39.115.114.99

Хүмүүс чимээгүй амиа хорлоол байдаг

Avatar

Зочин 2020-09-05 64.119.27.41

ҮНЭХЭЭР ЭДГЭХГҮЙ ОНОШ ТАВИГДВАЛ ӨВЧТӨН ХҮСЭЛТ ГАРГАСАН ТОХИОЛДОЛД ЗОВОХООС ӨМНӨ УНТУУЛАХ НЬ ХҮНЛЭГ ЧАНАР БИШ ҮҮ. МОНГОЛЧУУД ЭЦЭСТЭЭ ХҮРЭХЭЭРЭЭ АЧААРАА АМ БАРИУЛДАГ ЁС БАЙСАН ЮМ ШҮҮ.

Avatar

Зочин 2020-09-05 211.36.148.152

ачаар нь өөх гудруулж үхүүлэх ёсыг манжийн хар санаагаар хийлгэж байсан юмаа хө.үүх түүхээ хэлээд өгөх алдаа оноон нь заагаад өгөх хөгшингүй болгох гэсэн манжийн хар санаа юм

Avatar

Зочин 2020-09-05 211.36.148.152

зүгээр л үхээч бүгд л их бага хэмжээгээр зовж үхнэ эрлэгийн элч тэгж үхээ гээд шалтагаа явуулдаг ямар шалтагаар өөд болох нь оноосон тавилан их зовбол урьд насны болон одоогийн үйлийн үр багасаж хойд насандаа буян заяагаа эдлэх бллно

Avatar

Зочин 2020-09-05 202.21.107.116

Хуульчлаад зөвшөөрвөл далимдуулаад чадхийлгээд байх байх гэж айж байгаа биз.

Avatar

Зочин 2020-09-05 122.201.21.120

Амьдрах боломжгүй болсон бол хүн зовоогоод яах юм.Өөрийн нь хүслээр асуудлыг шийдмээр юм

Avatar

Баабар 2020-09-05 68.100.237.110

Соёлтой нийгэм гэж энэ дээ …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж