Францын иргэн амьсгал хураах явцаа фэйсбүүкээр шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2020.09.05-нд нийтлэгдсэн

Францын иргэн амьсгал хураах явцаа фэйсбүүкээр шууд дамжуулна

Францын иргэн амьсгал хураах явцаа фэйсбүүкээр шууд дамжуулна

Франц улсад цаашид удаан амьдрах найдваргүй болсон хүмүүсийн хувь заяаг хэрхэн шийдэх талаарх асуудал олон жилийн турш маргааны сэдэв болж, тус улсын нийгмийг хоёр хуваасаар ирсэн. Тэгвэл эдгэршгүй хүнд өвчин туссан 57 настай Франц эр Алайн Кок сайн дураараа үхэх хүсэлтийг нь Ерөнхийлөгч Макрон хүлээн аваагүй учир өөрийн амьсгал хураах үйл явцаа фэйсбүүкээр шууд дамжуулахаар болжээ.

Дэлхийн зарим улс оронд хүнд өвчтэй хүнийг өөрийнх нь хүсэлтээр үхүүлэх евтанази гэх аргыг хэрэглэдэг бөгөөд улс орон бүр евтаназийн тухай өөр өөр хуультай байдаг. Харин Франц улсын хувьд ийм хууль байдаггүй учир Ерөнхийлөгч Макрон хүнд өвчтэй эрийн хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Алайн Кокийн хувьд артерийн судасны хананууд нь хоорондоо наалдсан оноштой бөгөөд тэр өөрийгөө долоо хоногийн дотор амьсгал хураана гэж төлөвлөөд өчигдрөөс /2020.09.04/ эмчилгээ болон хоол хүнс хэрэглэхээ зогсоож эхэлжээ. Тэрбээр өнөөдрөөс өөрийн фэйсбүүкээр нас барах үйл явцаа дамжуулж, амьд үлдэх найдваргүй болсон өвчтөнүүд яаж зовж шаналдгийг Францын нийгэмд харуулж, евтаназийн хууль гаргуулахад нөлөөлөхөөр зорьсон байна.

Үүнээс өмнө Францад 2008 онд авто осолд орж комад орж, 11 жилийн турш ухаангүй байсан  Винсент Ламберт гэх хүнийг эмчилгээг нь зогсоож байв. Лабертын асуудал сүүлийн 10 жилийн турш тус улсын нийгэмд маргааны сэдэв болсоор иржээ. Эцэг эх нь Ламбертыг амьд байлгахын төлөө олон жил шүүх дээр тэмцсэн бол эхнэр болон бусад ойрын хамаатнууд нь түүнийг амар тайван зовлонгоос нь салгах ёстой гэж үзэж байв. Ингээд шүүхээс өнгөрсөн жил түүний эмчилгээг дуусгах шийдвэр гаргаж, шийдвэрийг гүйцэтгэсэн байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж