Иргэдийн материалыг энэ сарын 15 хүртэл авна | News.MN

Иргэдийн материалыг энэ сарын 15 хүртэл авна

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Иргэдийн материалыг энэ сарын 15 хүртэл авна

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ тухай хуулийн дагуу иргэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг.

Ингэхдээ иргэн анх удаа өөрийн болон банк, санхүүгийн байгууллагын авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар орон сууц худалдаж авах буюу байшин барьсан бол, мөн их, дээд сургуулийн баклаврын түвшний өдрийн ангийн оюутны сургалтын төлбөрийг төлсөн бол тодорхой хэмжээний буцаан олголт авдаг юм.

Татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэд тусгайлан заасан материалыг бүрдүүлэн харьяа дүүргийнхээ Татварын албанд тухайн жилийнхээ хоёрдугаар сарын 15-ны дотор хандаж, тайлангаа өгдөг. Бүрдүүлэх материал нь анхны жил болон дараагийн жил гэж ялгагдан, харилцан адилгүй байдаг. Орон сууц болон байшин барьсан тохиолдолд тухайн зарцуулсан хөрөнгийн 30 сая хүртэлх төгрөгийн 10 хувьтай тэнцэх төгрөгийн буцаан олгодог. Өөрөөр хэлбэл иргэд 70 сая төгрөгөөр байр худалдаж авсан ч хуулийн дагуу 30 хүртэлх сая төгрөгийн 10 хувь буюу 3 сая төгрөгийг буцаан авна гэсэн үг юм. Ингэхдээ иргэн тайлан мэдүүлсэн жилд төлсөн татварынхаа хэмжээтэй тэнцэх төгрөгийг буцаан авдаг учир энэ мөнгийг нэг дор эсвэл хэд хэд хуваан авдаг.

Сургалтын төлбөр төлөлтийн хөнгөлөлтийн тухайд албан татвар төлөгчийн төрсөн болон үрчилсэн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид элсэн сурч байгаа бол сургалтын төлбөрт төлсөн төлбөрөөс буцаан олгодог. Мөн оюутан өөрөө сурч байхдаа хугацаандаа ажил эрхлэж төлбөрөө төлсөн бол буцаан олголт эдлэнэ. Ингэхдээ сургалтын төлбөрт төлсөн мөнгөний 10 хувийг буцаан авах юм. Жишээ нь, 1 сая 800 мянган төгрөгийн төлбөр төлсөн бол 180 мянган төгрөгийг татвараас танд буцаан олгох аж.

Б.ТУУЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ГАРЫН АВЛАГУУД 2016-02-01 150.129.140.192

1."Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх арга зүй".Энэ гарын авлагад ҮДГ байгуулах, дүгнэх асуудлаар төсвийн шууд захирагч, нэгжийн дарга-менежер, төрийн албан хаагч гэсэн 3 түвшинд нарийвчилсан зөвлөгөө өгч, гадаад, дотоодын байгууллагын сайн жишээг оруулжээ.Мөн одоо мөрдөж байгаа ерөнхий боловсролын сургуулийн багшийн болон эрүүл мэндийн ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэх арга зүйг боловсронгуй болгох талаарх саналыг тусгажээ.Гарын авлагад үр дүнгийн гэрээтэй холбоотой эрх зүйн орчин өөрчлөгдсөн өнөөгийн нөхцөлд тэдгээрийг практикт хэрхэн зөв хэрэглэхийг зөвлөж, зарим хууль, эрхийн актын зүйл, заалтыг эхээр нь тусгасан байна. Мөн одоо мөрдөж байгаа үр дүнгийн гэрээний журам, загвар, аргачлалыг бүрэн эхээр нь хавсаргаж, төрийн байгууллага, албан хаагчдаас үр дүнгийн гэрээтэй холбоотой нийтлэг гардаг асуултад хариулт өгчээ.Гарын авлага нь төрийн албан хаагчдаас гадна энэ чиглэлээр сургалт явуулдаг áàãø нар, ñóäëàà÷èä, îþóòíóóäад зориулагдсан байна. 2."Төрийн албаны цалин хөлсний талаарх 108 асуулт, 108 хариулт".Энэ гарын авлага нь цалин хөлсний бодлого боловсруулагчид, төрийн байгууллагын төсвийн шууд захирагчид, хүний нөөцийн ажилтнууд, нягтлан бодогчид, хуулийн зөвлөх, төрийн болон дотоод аудитын ажилтнууд, сургалт, судалгаа эрхэлдэг хүмүүс, нийт төрийн албан хаагчдад зориулсан хоёр дахь хэвлэл юм.Гарын авлагад шүүгчийн цалин хөлс, татварын ажилтнуудын үр дүнгийн урамшуулал, тэтгэвэрт гарсан албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг хэрхэн тооцох зэрэг сүүлийн үеийн тулгамдсан асуудлаар мэргэжилтний зөвлөгөө оржээ. 3."Ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй". Энэ гарын авлага номыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ашиглах боломжтой. Энэ 3 номыг Төрийн ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанаас авах боломжтой.

Зочин 2016-02-01 202.9.41.224

шал худлаа, тийм ийм бичиг цаас нэхээд бутэхгуй хугацаа нь дуусдаг юм бна лээ. татварын албаны залуучууд нь ажлаа мэдэхгуй, боглодог цаас нь алгв, энэ жилийн шийд гараагуй бна гэж буцаагаад би лав 2 жил Чингэлтэй дуургийн татварын албаар яваад юу ч олоогуй. ажил зохиосон болж , шоудаж бгаа юм. эсвэл танил талдаа огдог бвйж магад / хахуульдаж/

zochin 2016-02-01 59.153.113.126

оройн бакалаврын ангийн оюутан татварын буцаалт авдаг юм болов уу?

апр 2016-02-01 103.229.122.125

Хэрэв татвараа ондоо толсон бол 3 саяыг буцааж авч болно гэсээн хогшоон. Татвар толоогvй бол vгvй шиг бна лээ

Zorig 2016-02-01 202.5.196.170

Би 3 дахь жилдээ хөнгөлөлтийн мөнгө авах гэж байна, нийт буцаан авалт 3 саяд хүрэхгүй гэж БЗД ажилтан хэлсэн , гэтэл энэ нийтлэлд 3 сая төгрөгийг буцаан авна гэсэн байх юм, аль нь зөв бэ? Баттай мэдэх хүн хэлээд (энэд бичээд ) өгнө үү?

Зочин 2016-02-01 202.55.191.130

tatvariin ajiltanii zuv, niitlel deerhiig 3saya hurtel gej oilgo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж