Б.Болороогийн нөхрийн амиа алдсан хэргийг энэ сарын 17-нд шүүнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.05-нд нийтлэгдсэн

Б.Болороогийн нөхрийн амиа алдсан хэргийг энэ сарын 17-нд шүүнэ

Б.Болороогийн нөхрийн амиа алдсан хэргийг энэ сарын 17-нд шүүнэ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг 2019 оны зургадугаар сард гарсан.

Мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр түүний нөхрийг ажлын байрандаа архидан согтуурч, осолдож нас барсан гэжээ.  Энэхүү дүгнэлтийн дараа Б.Болороогийн зүгээс төв талбайд суулт хийж, шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах, мөрдөн байцаалтыг дахин эхлүүлэх тухай шаардлага гаргасан бөгөөд албаныхан хэргийн шалгалтын ажиллагааг дахин эхлүүлсэн юм.

Уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусч, өнгөрөгч наймдугаар сарын 20-ны өдөр хавтаст хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Улмаар Б.Болороогийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал  есдүгээр сарын 2-ны өдөр  товлогдсон  ч хойшиллоо.

Учир нь шүүгдэгч "Хишиг Арвин Өргөө Индустриал" ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Б.Хишигдорж нь хоёр өмгөөлөгч нэмж авсан, өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах хугацаа хүссэн тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, хурлыг энэ сарын 17-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж