Ebarimt-ын дансаа холбосноор ногдол ашгаа авах боломжтой | News.MN

Ebarimt-ын дансаа холбосноор ногдол ашгаа авах боломжтой

Ebarimt-ын дансаа холбосноор ногдол ашгаа авах боломжтой

Ebarimt-ын дансаа холбосноор ногдол ашгаа авах боломжтой

“Эрдэнэс-Тавантолгой” компани нэгж хувьцаандаа 90 төгрөгийн ногдол ашиг олгосон. Гэхдээ 10 хувийн татвар суутгагдаж, 81 төгрөгөөр бодогдож, иргэдийн дансанд  есдүгээр сарын 3-аас  эхлэн орж эхэлсэн билээ.

Монгол Улсын хоёр  сая 512 мянган иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаагаас банкны  дансаа хувьцааны данстайгаа холбосон  нэг сая 170 мянган иргэний данс руу   ногдол ашиг эхний ээлжид ороод байна.  Дараагийн ээлжийн иргэдийн 1072 хувьцааны ногдол ашиг  ирэх долоо хоногт данс руу нь  шилжих юм. 

Ингэхдээ  хувьцааны дансгүй иргэд  Ebarimt системд бүртгэлтэй дансны дугаараа холбож, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаа авах боломжтой. 

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Гүйцэтгэх захирал Ж.БАЙГАЛМАА:

-Зөвхөн ebarimt системд бүртгэлтэй дансны эзэн л 1072 хувьцааны ногдол ашгаа авна. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа Монгол Улсын 2.5 сая 12 мянган иргэнд олгогдсон. Тийм учраас гэр бүлийн бусад гишүүн үнэт цаасны компанид дансаа нээлгэж, банкны дансаа баталгаажуулж болно. Үнэт цаасны компанид та данс нээлгэснээр 1072 хувьцаа эзэмшиж байгаа. Ер нь хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхэд 1072 хувьцаагаа бусдад бэлэглэх, зарж борлуулах, зээлийн барьцаанд тавих, өвлүүлэх эрх нь үүснэ. Нас барсан иргэдийн хувьд үр хүүхдүүддээ бэлэглэж, өвлүүлэх эрх үүсэх юм. Тэр тохиолдолд та үнэт цаасны компанид данстай байх ёстой. Тэр дансаар дамжин бүх үнэт цаасны шилжүүлэг хийдэг гэсэн зөвлөмж өгье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

unchigch 2020-09-05 188.245.0.83

Odoo naad tatvar gedeg yumaa bolioch.ogch baigaa nidleer zugeer 90-myngaar ogooch dee. yun tatvar ve? Teriigee todorhoi bicheech. 81-myngaar yaj hool hunsendee , her zartsuulah yum be? ARD tumeneere togloch yumaa.

Avatar

Зочин 2020-09-05 66.181.161.29

Huuhed yj burtgulj bga ym bol

Avatar

zochin 2020-09-05 202.126.89.234

huuhdiinh orohgui bnaaaa?

Avatar

Bold o 2020-09-05 223.39.162.123

Ali ert ogohoor l bsan …oron nutgiin songuuliar avilgadah geed udaagaad bsan bn daaa.. ta nariin erh medeliin tolooh songuulid zoriulsan shound ard tumen chiregdej tuildaj bn ..zugeer shuud ter hussen erhee avaachaa holduu Hurelsuh eee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж