Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод дараах зөрчлүүд илэрч байна | News.MN

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод дараах зөрчлүүд илэрч байна

Хуучирсан мэдээ: 2020.09.05-нд нийтлэгдсэн

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод дараах зөрчлүүд илэрч байна

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод дараах зөрчлүүд илэрч байна

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эргүүл, хяналтын 24 албан хаагч Цагдаагийн байгууллагатай хамтран 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Он гарсаар Нийслэлийн авто тээврийн товчоодоор 1.264.145 авто машин шалгаж нэвтрүүлжээ.

Энэ хугацаанд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот уруу нэвтрэхийг завдсан 197 тонн түүхий нүүрсийг улсын байцаагчдын 25 актаар хураан “Амгалан” дулааны станцид хүлээлгэн өгч, зөрчил гаргасан иргэдэд торгуулийн арга хэмжээ авсан байна. 

Мөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд 133 ширхэг  тарваганы нойтон тулам, арьс тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн “ЗООНОЗ” Өвчин судлалын үндэсний төвд хүргүүлж, Зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн

  • тул загас гурав, ленок, цурхай загас хоёр ,
  • чонын арьс, эд эрхтэн нэг,
  • загас тав, зэрлэг гахайн бүтэн мах нэг,
  • Алтайн хойлог шувуу зургаа,
  • ятуу нэг,шар үнэг нэг, туулай нэг,
  • бугын чив тав, тэхийн эвэр 13 хос,
  • аргалийн эвэр нэг хос,  өнгөт чулуу,
  • хоёр шуудай Алтан гагнуур,
  • 20 тонн Монгол Алтайн барагшун,
  • 30 шуудай хонин арц ховор ургамал, 
  • 12 шуудай алтны судалтай шороо,
  • галт зэвсэг  дөрвөн ширхэгийг илрүүлэн хураан авч Зөрчлийн тухай хуулийн дагуу  нөхөн төлбөр ногдууллаа.

Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал 1.9 кг канабис тээвэрлэсэн зөрчлийг илрүүлж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Мөн Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобусаар 73 ширхэг лаазалсан тарваганы мах оруулахаар завдсныг илрүүлж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Эх сурвалж:Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж