Улсын Онцгой комиссоос есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3,100 гаруй иргэнээ татан авах шийдвэрийг гаргасан. Үүнээс өнөөдрийн байдлаар хоёр нислэгийг үйлдээд байна. Тодруулбал,
- Есдүгээр сарын 2-нд Сиатл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирсэн. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 40, өндөр настан 54, жирэмсэн зургаа, эрүүл мэндийн шалтгаантай 74, бусад шалтгаантай 80 иргэн байгаа юм.
- Есдүгээр сарын 4-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай 27, хөгжлийн бэрхшээлтэй ес , бусад шалтгаантай 107 иргэн байна.
ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД
- Есдүгээр сарын 8-нд Хонг Конг-Улаанбаатар /транзит/
- Есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатар
- Есдүгээр сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
- Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
- Есдүгээр сарын 17-нд Хонг Конг-Улаанбаатар /транзит/
- Есдүгээр сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
- Есдүгээр сарын 21-нд Токио-Улаанбаатар
- Есдүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
- Есдүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
- Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар
- Есдүгээр сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ
Э.БУРАМ
Холбоотой мэдээ