Бүтэн хоногоор хянаж байх болно

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Бүтэн хоногоор хянаж байх болно

Түймэрт нэрвэгдэгсдийн орон сууцыг шинээр барих ажиллагааг Путин бүтэн хоногийн турш хянах болно гэдгээ мэдэгдлээ. Чухал байгууламжуудын талбарт видео камер зоох үүргийг нэн даруй өгөөд өөрөө өдөржин шөнөжин хянаж байх амлалтыг түймэрт нэрвэгдсэн Москва орчмын Моховое  тосгоны оршин суугчидтай ярилцахдаа Путин хэлжээ.
Зургийг гурван мониторт: Засгийн газрын ордны ажлын өрөөндөө, гэртээ, интернэтийн ерөнхий сайдын сайтад гарган харж байх болно Путин амлав. Ер нь бол тийм камеруудыг улс орны бүх нутаг дэвсгэрт тавина гэж тэр хэллээ.
Сая ирэх замдаа бодож байтал бүтэн хоногийн турш барилгын ажлыг хянаж байх нь дээр юм гэж үзлээ хэмээн тэр  хэлсэн байна. Мөн энэ дүрсээс иргэд ч өөрсдөө бүтээн сэргээлтийн ажлыг хянах боломжтой гэж тэр хэлжээ. Шинээр барих орон сууц тухтай бөгөөд орчин үеийнх байна гэж Путин амлав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж