Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобусаар 73 ширхэг тарваганы лаазалсан мах оруулахыг завджээ. Уг хэргийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд илрүүлж, Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эргүүл, хяналтын 24 албан хаагч цагдаагийн байгууллагатай хамтран 24 цагаар хяналт тавин ажиллаж буй юм. Он гарснаас хойш нийслэлийн авто тээврийн товчоодоор 1.264.145 автомашин шалган нэвтрүүлжээ.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд 133 ширхэг тарваганы нойтон тулам, арьс тээвэрлэсэн зөрчил илрүүлэн, “ЗООНОЗ” Өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн байна.
Мөн зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн тул загас гурав, ленок, цурхай загас хоёр, чонын арьс, эд эрхтэн нэг, загас тав, зэрлэг гахайн бүтэн мах нэг, Алтайн хойлог шувуу зургаа, ятуу нэг, шар үнэг нэг, туулай нэг, бугын чив тав, тэхийн эвэр 13 хос, аргалийн эвэр нэг хос, өнгөт чулуу, хоёр шуудай Алтан гагнуур, 20 тн Монгол Алтайн барагшун, 30 шуудай хонин арц ховор ургамал, түлээний мод 8.5м3, 7м3 хэрэглээний мод, 12 шуудай алтны судалтай шороо, галт зэвсэг дөрвөн ширхэгийг илрүүлэн хураан авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу нөхөн төлбөр ногдуулжээ.
А.СҮРЭН
baba 2020-09-04 202.55.191.130
70 saya maltai gechiheed neg muu hulgana agnaj ideed uvchin tusah kkk
uiddag yum uu yadag yum sheesnuud chin
Зочин 2020-09-04 202.9.40.138
Тэнэгүүд эрүүл мэндээ бодооч
irgen 2020-09-04 66.181.182.75
ЭНЭ МЭРЭГЧ АМЬТНЫ МАХЫГ ЦУСЛАХГҮЙ Л БОЛ ҮХЧИХ ГЭЭД БГАА ЮМ БОЛОВ УУ. ТАХАЛ ТАРААНА ГЭЭД БАЙХАД Л ЯНЗ БҮРИЙН АРГААР Л ХОТ РУУ ЧИРЧ ИРЭЭД БАЙХ ЮМ. ӨМХИЙ ТУРЖ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА НОВШНУУД
Зочин 2020-09-04 59.153.85.101
Машиныхаа запас дугуйнд хийгээд хийлүүлчих тэгээд мэдэх нүү үгүй нүү үзээд алдацгаа.
ЗОЧИН 2020-09-04 202.21.126.30
ЯАЖ ЛААЗАЛДАГ ЮМ БОЛОО. ЯАНАЖ БОЛГООД ҮЙЛДВЭРИЙН АРГААР ЛААЗАЛДАГЮМУУ, ТҮҮХИЙГЭЭР НЬ ЛААЗАЛДАГ ЮМУУ, МЭДМЭЭР БАЙНА.
зочин 2020-09-04 66.181.179.188
айхтар хулгайчууд байна, арга хэмжээг чанга авах хэрэгтэй дээ, хайран тул