Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобусаар 73 ширхэг тарваганы лаазалсан мах оруулахыг завджээ. Уг хэргийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд илрүүлж, Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эргүүл, хяналтын 24 албан хаагч цагдаагийн байгууллагатай хамтран 24 цагаар хяналт тавин ажиллаж буй юм. Он гарснаас хойш нийслэлийн авто тээврийн товчоодоор 1.264.145 автомашин шалган нэвтрүүлжээ.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд 133 ширхэг тарваганы нойтон тулам, арьс тээвэрлэсэн зөрчил илрүүлэн, “ЗООНОЗ” Өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн байна.
Мөн зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн тул загас гурав, ленок, цурхай загас хоёр, чонын арьс, эд эрхтэн нэг, загас тав, зэрлэг гахайн бүтэн мах нэг, Алтайн хойлог шувуу зургаа, ятуу нэг, шар үнэг нэг, туулай нэг, бугын чив тав, тэхийн эвэр 13 хос, аргалийн эвэр нэг хос, өнгөт чулуу, хоёр шуудай Алтан гагнуур, 20 тн Монгол Алтайн барагшун, 30 шуудай хонин арц ховор ургамал, түлээний мод 8.5м3, 7м3 хэрэглээний мод, 12 шуудай алтны судалтай шороо, галт зэвсэг дөрвөн ширхэгийг илрүүлэн хураан авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу нөхөн төлбөр ногдуулжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ