Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Монголын Улсын Ерөнхий сайд, УИХ дарга, Ерөнхийлөгчийн албыг хашсан цорын ганц хүн гэж өөрийгөө өргөмжилдөг МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр Ч.Сайханбилэгийн танхимд Шадар сайдаар орох гэж нэр нүүрээ баастаж явна.

Өөрийг нь өрөвдөлтэйгөөр оймсоо гозолзуулж явах үед түшиж, тулж байсан хүмүүсээсээ нэг нэгээр урваж, О.Баасанхүү, Г.Шийлэгдамба түүнээс зайгаа барихад хүрээд байна. Ялангуяа УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын даргынхаа хүсэлтэй нэг бус удаа нийлэхгүй байгаагаа хэвлэлээр зарлаж байсан. Тэгвэл тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд телевизийн ярилцлагад орохдоо Шадар сайдын албыг голохгүй гэдгээ хэлжээ.

Ажил хүний голдог болохоос хүн ажлыг голдоггүй гэж үг бий ч төрийн тэргүүн явсан хүний хувьд Шадар сайдаар ажиллах гэж намынхаа нөхрийг золионд гаргах ямар шаардлага байсан юм бүү мэд. Н.Энхбаярт эрх мэдэл лав дутаагүй байлтай. Улсын Ерөнхийлөгч явсан нэр төрөө бодсон ч зуны насгүй сайдын албанд суух гэж ингэтлээ зүтгэж байгааг нь харахад ичиг, ичиг гэхээс өөр үг олдохгүй юм даа.

А.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж