Аарууланд дуртай гишүүн

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Аарууланд дуртай гишүүн

Хөдөөнөөс сонгогдсон гишүүдийн нэг бол Н.Батбаяр. Түүний хүүхэд нас Архангай аймгийн Цэцэрлэг хотод өнгөрчээ. Архангай аймаг бол айраг, цагаан идээгээрээ алдартай. Тэр ч утгаараа эрхэм гишүүн Н.Батбаяр өрөөндөө орж гарсан нэгнийг цагаан идээгээр дайлах дуртай гэнэ. Өөрөө ч тос даасан бор ааруулыг өдөржин хүлхэж явдаг гэх. Өнгөрсөн баасан гаригт гэхэд л амандаа ааруул “тачигнуулсаар” явж харагдсан. Тэрбээр АН-ын дарга С.Гарамгайбаатарын өрөө рүү МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой цуг орох замдаа “Бямбацогтоо танай өрөөнд байсан ааруул их амттай юм байна лээ” хэмээн магтаад авна лээ. Ховдын ааруулын амтанд орсон Архангайн хүү Ардын намын бүлгийн даргатай сүжрэх шалтгаан юу байсан юм бол доо.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж