Маргааш дуу цахилгаантай, аадар бороо орно

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

Маргааш дуу цахилгаантай, аадар бороо орно

Маргааш дуу цахилгаантай, аадар бороо орно

Өнөө шөнө, маргааш өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Улаанбаатар хотод өнөө шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Урьдчилсан төлөв байдлаар есдүгээр сарын 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 7, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 9-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Салхи ихэнх хугацаанд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө нэг градус хүйтнээс дөрвөн градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Есдүгээр сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж