Гурван улсын боловсролын сайд нар анх удаа уулзав

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Гурван улсын боловсролын сайд нар анх удаа уулзав

 

Япон, Өмнөд Солонгос, Хятад гурван улсын боловсролын сайд нар өнгөрсөн амралтын өдрөөр анх удаа уулзжээ. Тэд гурван улсын өнгөрсөн дайны түүхийг сурагчдын сурах бичигт хэрхэн бичиж талаар санал бодлоо солилцож, шийдэлд хүрэхийг хичээсэн байна.

 

Гурван улсын боловсролын сайд нарын уулзалтын гол зорилго зөвхөн түүхийн сурах бичгээр хязгаарлагдаагүй бөгөөд оюутан солилцоо, сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцсан аж.

 

Энэ уулзалтын талаар Өмнөд Солонгосын боловсролын сайд Жун Сик Ли “Зүүн Хойд Азийн хөрш орнуудын энх тайвны үндсийг тарилаа” хэмээн ярьжээ. Хоёр дахь удаагийн уулзалтыг ирэх 2018 онд Хятадад зохион байгуулахаар тохиролцсон байна.

 

Өнгөрсөн дайны түүх өдгөөг хүртэл гурван улсын харилцаанд саад болсоор ирсэн төдийгүй сурах бичигт өөр өөрсдийнхөөрөө түүхийг тайлбарласан байдаг аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж