"Егүзэр Хутагт: Түүхэн зүтгэлтэн ба улс төрийн хэлмэгдүүлэлт” хурал болов | News.MN

"Егүзэр Хутагт: Түүхэн зүтгэлтэн ба улс төрийн хэлмэгдүүлэлт” хурал болов

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

"Егүзэр Хутагт: Түүхэн зүтгэлтэн ба улс төрийн хэлмэгдүүлэлт” хурал болов

"Егүзэр Хутагт: Түүхэн зүтгэлтэн ба улс төрийн хэлмэгдүүлэлт” хурал болов

“Егүзэр Хутагт: Түүхэн зүтгэлтэн ба улс төрийн хэлмэгдүүлэлт” олон улсын эрдэм шинжилгээний хурал Нийслэлийн Хангарьд ордонд боллоо. Уг хурлаар XX зууны Монголын түүхэнд учирсан улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний учир шалтгаан болон хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж, нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх үйл хэрхэн өрнөсөн талаар хэлэлцэв.

Тэр дундаа Егүзэр хутагт Ж.Галсандашийг хэрхэн хэлмэгдүүлсэн болон түүний намтар түүх, улс төр, шашны нөлөө зэргийг онцлон ярилцсан юм.  Эрдэмтэн судлаачид, Монголд 1937 оны их хэлмэгдүүлэлт, цуст яргалал Егүзэр хутагтыг цаазалснаар эхэлсэн хэмээн үзэж байна. Их хэлмэгдүүлэлтийн сүүдэр одоо ч арилаагүйг хуралд оролцогчид хэлж байв.

Егүзэр хутагт Жамсранжавын Галсандаш нь Сэцэн хан аймгийн Хурц Вангийн хошууны (одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум) нутагт төрсөн. Халхын тамгатай хутагтуудын нэг бөгөөд 1872 онд Егүзэр хутагт хувилгаанаар тодорч, 1902 онд хутагт хамба цол, шавь захирах тамга хүртсэн байна. Тэрбээр Богд хааны зарлигаар 1913 оноос Монголын зүүн өмнө хязгаарын сайдаар томилогдож, Өвөрмонголын олон хошууг Монгол Улсад дагаар оруулах үйл хэрэг явуулж байжээ.

Түүнийг 1930 оны зун баривчлан хорьж, Эрэгдэндагвын хэрэгт холбогдуулан хилс хэрэг тулган, хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн байна. БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1990 оны тавдугаар сарын 18-ны өдрийн дөрөвдүгээр тогтоолоор Егүзэр хутагтад тулгасан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-04 203.169.50.110

Учир сайн мэдэх хүмүүсийн үздэгээр Егүзэр хутагт Ж.Галсандаш бол гадаадын хүчний байгууллагатай хамтран ажиллаж, Монгол орныхоо тухай янз бүрийн мэдээллийг тэдэнд дамжуулан, Олон жил тагнуулын үйл ажиллагаа явуулсан хувраг байсан юм биш үү.

Avatar

0000 2020-09-04 103.10.23.100

Энэ хүн бол эрдэмтэй мэдлэгтэй хүн гэдэг нь үнэн Харин хойд түр тодруулдаг энэ тэнэг зүүлийг бүр мөсөн хориглох хэрэгтэй
Монгол орон хойд дүрийн ард иргэдтэй орон болож хувирах би Ламын хойд дүр явсаар байхаад албан ёсоны эх эцэг үр хүүхэд дарга цэргийн хойд түр болож хувирах би дээ Тэнэг үүд бол тэнэг л сэтгэнэ шүү дээ Ямартаан хулгайчыг их хурд сонгосоор эрх мэдэл өгсөөр байгаад дийлхээн байх вэ дээ

Avatar

Зочин 2020-09-04 49.0.212.2

Хайран хүмүүс. Цаг нь тийм л байж дээ. Хойч үедээ байнга сануулахын тулд хөшөө дурсгалыг нь босгох нь илүү бодитой юм шүү. Лачинвандад ууланд буга авчирсан буянтай л нэгэн байсан. Эрдэнэцагаан нэрэндээ таарсан сайхан нутагт төрсөн хүн дээ

Avatar

Зочин 2020-09-04 202.9.40.64

Цагаатгахгүй яасан ч олон жил ярьдаг юм бэ. Цагаатгах ажил чинь дууссан юм биш үү

Avatar

Зочин 2020-09-04 202.126.90.152

Монголчууд 1920иод оноос Нийгмийн дээд давхарга язгууртан лам хуврагууд боловсролтой сэхээтнүүдээ хэлмэгдүүлж устгадаг л ТОМ АЛДАА бсан даа…..тэрнийхээ горыг үр хойч үё бид одоо амссаар л……гунигтай
…….

Avatar

Зочин 2020-09-04 103.57.94.65

Улаан Оросын л гай шүү дээ. Одооч шүтсээр байна тэднийг.

Avatar

0000 2020-09-04 103.10.23.100

Улаан орос байгаагүй бол Монголчууд өнөөдөр өөрийн эх орондоон өөрөөн эзэн болсон тусгайр улс байхуу
Улаан оросын тус дэмээр өнөөдөрийн Монгол улс оршон байгаа юм
Улаан гэдэг тодорхойлт болЭрх мэдэлтэн хөрөнгөтөн нарын боол болож бага хөлсөөр хөдөлмөрөөн мөлжүүлсэн Ажилчин Тариачин зэрэг нийгэмийн дотрох ядуу анги давхарагын хүмүүс нэгдэж дарлан мөлжөгч нарыг төрий эрхээс унгааж
төрдөөн эзэн болсон ард түмнийг хэлдэг/// Өнөөдөр бид хулгайч нарт төрийн эхээн алдсан шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж