“Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутнуудад энэ сарын 28-наас аравдугаар сарын 5-ны хооронд шинэ цахим карт олгох юм байна. Энэ дагуу их, дээд сургуулиуд шинэ картын захиалгыг 2020 оны есдүгээр сарын 1-нээс 11-ний хооронд оюутнуудаасаа авч дуусах аж.
2019-2020 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан оюутнууд сунгуулан ашиглах боломжтой юм байна. Картаа сунгуулахад дараахь шаардлагуудыг тавьжээ. Үүнд:
-Өнгөрсөн хичээлийн жилд авсан цахим төлбөрийн карт (Карт эвдрэлгүй, мөн өөрийн нэр дээр авсан сүүлийн карт байх)
-Хэрэв картаа гээсэн, гэмтээсэн тохиолдолд доорх төвүүдэд иргэний үнэмлэх, өөрийн биеэр очиж, картаа сэргээлгэн авч, сэргээлгэсэн шинэ картаа сургуулийн сунгалтын мэдүүлэгт хураалгана.
-Дүнжингарав нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
-Драгон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
-Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
-Оргил нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
-Баянгол 3, 4 дүгээр хорооллын Имарт нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
-Баянхошуу дэд төв нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
-Картын эрх сунгалтын хураамж 1000 төгрөг. Сургуулийн захиргаа картын эрхээ сунгуулах оюутнуудын баримт бичгийг хүлээн авах юм байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ