Сарны гадаргуу ус, агааргүй хэрнээ зэвэрч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

Сарны гадаргуу ус, агааргүй хэрнээ зэвэрч эхэлжээ

Сарны гадаргуу ус, агааргүй хэрнээ зэвэрч эхэлжээ

Дэлхийн дагуул саран дээр сүүлийн үед хийсэн судалгаануудын үр дүнд эрдэмтэд гайхмаар сонин зүйл олж мэджээ. Тухайлбал, саран дээр ус, агаар байхгүй хэрнээ гадаргуу нь учир битүүлгээр зэвэрч эхэлсэн байна.

Энэхүү гайхалтай нээлт нь 2008 онд Энэтхэгийн сансрын судалгааны агентлагийн Чандраяан-1 хиймэл дагуул саран дээрээс мөс илрүүлсэнтэй холбоотой юм.

Хавайн их сургуулийн Шуай Ли тэргүүтэй эрдэмтэд сарны гадаргуу дээрээс төмрийн оксид буюу зэв илрүүлсэн байна. Хачирхалтай нь зэв үүсэхэд ус, агаар хоёр хамгийн их хэрэгтэй билээ.

Ли “Энэ үнэхээр толгой эргүүлсэн нээлт боллоо. Сар бол зэв үүсэх боломжгүй газар” хэмээн хэлжээ. Зэв үүсэхэд хүчилтөрөгч хамгийн их хэрэг болдог. Гэвч нарнаас үүдэлтэй сансрын салхинаас болж сарны гадаргуу дээр хүчилтөрөгчийн яг эсрэг элемент болох устөрөгч асар ихээр унадаг байна. Устөрөгч нь хүрэлцсэн материалаасаа электрон салгаж авдаг биш, харин ч тухайн материалдаа электрон нэмж өгдөг шинж чанараараа төстэй юм.

Мөн судлаачид сарны соронзон орны нөлөөгөөр дэлхийн агаар мандлаас хүчилтөрөгч 385 мянган км аялж, саран дээр очдог байж магадгүй хэмээн үзэж буй аж. Тиймээс энэ үзэгдэл нь нарнаас ирсэн устөрөгч яагаад сарыг зэврэхээс сэргийлж чадахгүй байгааг тайлбарлаж болох юм. Тухайлбал, сар тойрог замынхаа зарим хэсэгт дэлхийн агаар мандлаас хүчилтөрөгч наан авснаар зэврэх үндэс бүрддэг аж.

Түүнээс гадна сар маш хурдтай эргэлдэж буй учир сансрын тоосонцрууд саран дээрх мөсийг мөргөхдөө бага багаар хайлуулсан нь хүчилтөрөгч, хөрсөн дэх төмөрлөгтэй холилдож, зэв үүсгэж байгаа гэж эрдэмтэд үзэж байна. Эрдэмтдийн энэ нээлт цаашлаад сансрын зарим солир дээр яагаад их хэмжээний зэв байдгийн тайлбар болж болох юм. Гэвч Лигийн хэлснээр дахин сайн судалж шинжлэх шаардлагатай аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
99
ГайхмаарГайхмаар
22
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
15
ХарамсалтайХарамсалтай
11
ХахаХаха
10
БурууБуруу
8
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж