1.9 кг каннабис тээвэрлэж явсныг илрүүлж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

1.9 кг каннабис тээвэрлэж явсныг илрүүлж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

1.9 кг каннабис тээвэрлэж явсныг илрүүлж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг өнөөдөр (2020.09.04) танилцуулсан билээ. Энэ үеэр НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бат-Очир “Хяналт шалгалтын явцад 1.9 кг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх канабис ургамал тээвэрлэж явсан зөрчил илрүүлж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн" хэмээн мэдээлсэн юм.

"Цагаан тахал" хэмээн нэрлэгддэг хар тамхитай тэмцэхэд зөвхөн ялын бодлогыг чангатгаад асуудал шийдэгдэхгүй, хууль хяналтын байгууллага дангаараа тэмцэж дийлэхгүй, олон нийтийн хамтын ажиллагаа чухал болохыг холбогдох албаныхан онцолдог билээ.

1999 онд 1000 хүн тутмаас шинжилгээ авахад 16 орчим хүн л хэрэглэсэн байдаг бол 2019 оны есдүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө шалгалт хийхэд зөвхөн нэг шөнийн цэнгээний газарт байсан 87 хүний 25 нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэснийг илрүүлсэн байдаг.

Хар тамхи сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг ерөнхий боловсролын сургуулийн сурагч, их дээд сургуулийн оюутнуудад таниулах, олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, асран хамгаалагчид хүүхдүүдээ анхаарч хяналт тавих зайлшгүй шаардлагатай юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж