УИХ-ын 15 гишүүн хөрөнгөө мэдүүлжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

УИХ-ын 15 гишүүн хөрөнгөө мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын 15 гишүүн хөрөнгөө мэдүүлжээ

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж өөрийн харъяа байгууллага, албан тушаалтанд бүртгүүлэх үүрэгтэй.

Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалтаар мэдүүлгээ гаргавал зохих 40 мянган албан тушаалтнаас 2016 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт 25100 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 62,7 хувьтай байна. 

Харин Авлигатай тэмцэх газар мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон холбогдох 276 албан тушаалтнаас УИХ-ын гишүүн 15, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 18, Ерөнхий консул 5, Засгийн газрын агентлагийн дарга 14, бусад /хороодын дарга, гишүүд гэх мэт/ 35, нийт 87 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн байна. 

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны явцад цагаан сарын баярын өдрүүд давхцаж байх тул мэдүүлэг гаргагчид хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлэхийг Авлигатай тэмцэх газраас өөрийн албан ёсны сайтдаа анхааруулжээ. 

Б.БАТ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

dasfasf 2016-02-01 64.229.4.38

il todyn huuliar nuuj baisnaa meduuleed daraa ni il gargaj meduuleheer evgui baigaa bailgui de

зочин 2016-02-01 202.9.40.217

ЭНЭ НӨХДҮҮД САНААЧИЛЖ, БАТАЛСАН ХУУЛИА ЯАГААД ГЭНЭТ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭ БОЛЬЧИХОО. НО-ТОЙ. УЧИГ НЬ УДАХГҮЙ ТАЙЛАГДАНАА ХҮЛЭЭЁ