Чойжин ламын сүм музей өнгө засчээ | News.MN

Чойжин ламын сүм музей өнгө засчээ

Чойжин ламын сүм музей өнгө засчээ

Чойжин ламын сүм музей өнгө засчээ

Монголын бурхан шашны түүх, соёлд холбогдох хосгүй үнэт өвийн нэг нь Чойжин ламын сүм музей. Эдүгээ Улаанбаатар хотноо цөөхөн үлдсэн энэхүү түүхэн дурсгалт барилгын хана тааз чимээгүйхэн ёолж, хүнээр зүйрлэвэл сэхээн амьдруулах тасагт байв. Харин одоо музей өнгө засч, дахин сэргэжээ. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд 30 гаруй эрдэмтний хамтарсан судалгаа, нөр их хөдөлмөрийн үр дүнд музейн сэргээн засварлалт тохижилтод анхаарч эхэлснээр ногоон байгууламж, явган хүний зам талбайг шинээр тохижуулсан байна. Тодруулбал,  “Өв Эрдэнэ" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 8500 м.кб ногоон байгууламж, 3000 гаруй бут сөөг, 1600 м.кб явган хүний зам, сүмийн гадна орчныг тодруулсан барилгын фасад, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажилд нийт 1.1 тэрбумыг зарцуулсан байна.

Мөн музейн гол түүхэн дурсгалт барилга болох Ядам сүм ба Дунд хаалгыг 2021-2022 онд сэргээн засварлахаар болжээ. Өдгөө 110 жилийн түүхтэй Чойжин ламын сүм музей нь зөвхөн Монголын төдийгүй дэлхийн өв юм. Тус музей нь яаралтай хадгалж хамгаалах шаардлагатай дэлхийн 25 газрын нэгд тооцогддог.

Өв соёлын дурсгалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд Ядам сүм ба Дунд хаалгыг сэргээн засварлахад АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангаас санхүүжилт бүрдүүлэх юм байна.

Үндэсний өв соёл, түүхэн үнэт дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” хөтөлбөрийг анх М-Си-Эс групп 25 жилийн ойгоороо 2019 онд санаачлан хэрэгжүүлсэн байдаг. Уг хөтөлбөрт Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монголын урлагийн зөвлөл хамтран ажиллаж байгаа юм.

Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш нэг жилийн хугацаанд Чойжин ламын сүм болон Богд хааны ордон музей, Амарбаясгалант хийд тэргүүтэй долоон төсөлд нийт 1.7 тэрбумын тэтгэлэг олгожээ. Түүх соёлын үнэт дурсгалт зүйлсээ хадгалж хамгаалахад зөвхөн төрөөс анхаарах биш, төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж болохыг “Өв эрдэнэ” хөтөлбөр үлгэр жишээ болон харуулсан юм.

Хөтөлбөрийн хүрээнд цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар өнөөдөр /2020.09.04/ холбогдох байгууллагууд мэдээлэл хийлээ.

БШУЯ-наас түүх соёлын үнэт үзмэрийг хадгалж хамгаалах чиглэлээр бодлого баримталж ажилласан бол түүнийг хадгалж буй түүхэн дурсгалт барилгыг хамгаалах чиглэлд бодлого баримталж байгаа аж. Монголын Урлагийн зөвлөлөөс мэдээлснээр Богд хааны ордон музей болон бусад түүхэн дурсгалт барилгад томоохон судалгаа явуулж, түүнд үндэслэн сэргээн засварлалт, тохижилтын ажил хийхээр төлөвлөж буй талаар мэдээлсэн юм. Түүнчлэн Дэлхийн өв соёл, түүхэн дурсгалт барилга болсон Чойжин ламын сүм музейн Ядам сүм ба Дунд хаалгыг сэргээн засварлахад Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-наас 2000 ам.долларын санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Цаашид буган хөшөөний дурсгал, археологийн олдворыг хамгаалахад хувь нэмрээ оруулахаар төлөвлөжээ.

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

аги 2020-09-04 202.21.108.38

хөх туйпуу шигтгэж хийх ёстой бийм л да үнэхээр ном ёсоор н сэргээе гэсийм бол_наадах нь Шангрилаа өмнөх талбай бнштэв за да энэ хөг бөгст монголчууд ямар юм ойлгохийм биш

Avatar

Иргэн 2020-09-04 66.181.181.248

Өмнөх байсан тоосгон нь их л учир начиртай монгол дархан,урчууд нарын хийсэн тоосго.Оюунгэрэл сайдын үед нураагаад оронд нь хятад улаан тлосгоор барьсан шүү.Их л утга учиртай даа

Avatar

Зочин 2020-09-04 103.229.121.52

hotiin tovd tomor hashaagaa buulgaach yug yunaas hamgaalsan be hotiin udirdlaguudaaa

Avatar

захирал нь 2020-09-04 202.9.46.159

Сахал Ж.Батэрдэнэ гишүүний эхнэр шалгагдах байх аа

Avatar

йужа 2020-09-04 64.119.18.102

яахараа шалгагддаг юм Зүгээр байгаа хүнийг Харин тэр б****л нөхөр писдаа нь ийм сайхан хүүүхнийг хашааны тагжгар хар золбин сүүний гэдэг янаханаар буарласан даа

Avatar

Зочин 2020-09-04 66.181.188.225

MSC-д баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж