Тоёота зургаан хоног үйлдвэрлэлээ зогсооно

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Тоёота зургаан хоног үйлдвэрлэлээ зогсооно

“Тоёота” Мотор корпораци эд ангийн хомсдолын улмаас зургаан хоног автомашин үйлдвэрлэлээ зогсоох болсныг мэдээлжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд Айчи гангийн үйлдвэрт дэлбэрэлт болсноос автомашины эд анги үйлдвэрлэлд хомсдол үүссэн аж. Иймд Тоёота Мотор корпораци энэ хоёрдугаар сарын 8-13-ны хооронд автомашин үйлдвэрлэлээ зогсоох гэнэ.

Худалдаагаар дэлхийд тэргүүлэгч Тоёота Мотор корпораци өнгөрсөн онд 10.15 сая автомашин борлуулжээ.  

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж