УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улс байнга төвийг сахих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд судлах шаардлагатай гэж үзжээ.
Учир нь Монгол Улс байнга төвийг сахих болбол Үндсэн хуульдаа энэ талын өөрчлөлт хийхийн зэрэгцээ хөрш орнуудаа тандаж судлах зэрэг олон асуудлыг судалж байж шийдлээ гаргах ёстой гэнэ. Тиймээс өнөө маргаашдаа яарч шийдэх асуудал биш хэмээн үзжээ.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Сар шинээс урьтаж нэг, хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг олгох, ипотекийн зээлийн хүүг жилийн 5 хувь, малчны зээлийн хүүг жилийн 10 хувь руу оруулах асуудлыг сар шинээс урьтан шийдэх ёстой. Холбогдох хуулиудыг батлаад өгсөн” гэдгээ энэ үеэр тодотгов.
Г.ДАРЬ