Жолооч нарт зөрчлийн оноог тооцож эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Жолооч нарт зөрчлийн оноог тооцож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Жолооч нарт зөрчлийн оноог тооцож эхэллээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой өнөөдрөөс эхлэн жолооч нарт зөрчлийн оноо тооцож эхэлж байна. Жолооч нарт нийт 10 оноо байх бөгөөд дүрэм зөрчсөн, хурд хэтрүүлсэн зэрэгт зөрчлийн онооноос хасах болно. 10 оноо нь дууссан жолооч дахин сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн тохиолдолд 10 оноог дахин олгох юм. Мөн алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, сургалтад хамрагдан цахимаар  жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой. Зам тээврийн ослын 80 хувь нь хамгаалах бүс зүүгээгүйгээс, хурд хэтрүүлснээс, гүйцэт түрүүлснээс, гэрлэн дохио зөрчсөнөөс, явган зорчигчид зам тавьж өгөөгүйгээс шалтгаалж гарсан байдаг байна. Иймээс осол гаргах, өртөх хамгийн аюултай 17 зөрчилд жолоочоос оноо хасаж эхлэхээр болжээ.

Зам тээврийн осол гаргах хамгийн их магадлалтай 17 зөрчлийг Замын цагдаагаас нэрлэж, жолооч нараас хасах оноог тодорхойлжээ. Үүнд:

  • Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид -2 оноо;

  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид -1 оноо;

  • Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -2 оноо;

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -1 оноо;

  • Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо;

  • Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо;

  • Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочид -3 оноо;

  • Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид -2 оноо;

  • Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй, зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочид -1 оноо,

  • Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -1 оноо;

  • Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдолд -2 оноо;

  • Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочид -2 оноо;

  • Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид -2 оноо;

  • Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочид -3 оноо;

  • Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочид -1 оноо;

  • Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид -1 оноог хасах юм байна.

Жолооч нарын зөрчлийг хэрхэн тооцох, яаж зөрчлийн оноог нэмж, хасах вэ гэдгийг тодорхойлох тусгай программыг "Интерактив IBI" компани боловсруулжээ.  Эхний ээлжид зөвхөн замын хөдөлгөөнд хяналт тавьж, зохицуулж буй цагдаа нар жолооч нарыг торгож, оноог хасна. Тусгай программ илүү боловсронгуй болж, ажиллавал цаашид жолооч нар зөрчлийн оноо, торгуулийн хэмжээ, жагсаалтаа утсандаа тусгай апплэйкшн татаж харах, www.torguuli.mn сайтад хандаж авах боломжтой болно. Мөн жолооч нарын зөрчлийн жагсаалт, торгуулийн системийг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газрын аль нь хариуцан хянах вэ гэдэг ч тодорхой болох юм байна.   Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдсэн  байна. Мөн зөвхөн оноо хасах биш зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг ч дээрх хуульд тусгаж өгчээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-01 122.201.22.85

дарла дарла бас дахин дарла монголчууд тэвчээртэй, нэг цохивол нам цохино доо та нарыг.

Зочин 2016-02-01 49.0.186.136

Зүгээр л дүрмээ зөрчихгүй л явчихаач дээ. Чадахгүй бол Чацга царайлаад ингээд гонгиноод л байж байхгүй юу

Зочин 2016-02-01 103.26.193.80

Мууг нь шийтгэхээс гадна сайныг нь урамшуулчихаач дээ, журам зохиодог эргүүнүүд ээ. Нэг хоёр жил зөрчилгүй зорчвол ядаж хэдэн оноо шагнаач дээ. Авахаа л мэдэж салгалцгаагаад байхаар чинь ядуурч туйлдсан иргэд бараг өширхөх нь холгүй юм болоод байна цаана чинь. Өгч урамшуулж сурталчилж зохицуулж болдоггүй бодлого юмуу энэ гудамж замын хөдөлгөөн чинь. Нөгөөтэйгүүр энэ хэдэн галзуу хулгана шиг явдаг жолооч нар нь бас битгий гонгинолдоод байцгаа л даа. Дүрмээрээ л явцгаачих л даа. Тэгээд л гүйцээшдээ.

Зочин 2016-02-01 49.0.186.136

Зүгээр л дүрмээ зөрчихгүй л явчихаач дээ. Чадахгүй бол Чацга царайлаад ингээд гонгиноод л байж байхгүй юу

HUNLEG ARDCHILSAN NIIGEM 2016-02-01 202.9.40.193

Manai undsen huulind shiitgeliig davharduulaj bolohgui gesen zaalt baigaa baihaa. Ene turiin nuuren deer ard tumen buh muu muuhai buhniig uzej daramtluulj baina. ARDCHILSAN NER ZUUSEN HULGAICHUUDAA odoo naad davarlaa zogsoohgui yum uu. Bat-Uul terguutei hotodiin zahirgaand heden luibarchid tsuglarchihaad ard tumnii yadarsan hooson karmaag yaj segsreh be geed yanz buriin ulaandaa garchihsan deerem setgeed suuh yum. Chagahan guivel torgono bas amidrah onoog chini davhar hasna gej daramtalj bgaa yum daa. Ta nart torguuli +onoo hasah= ta nar turj daramtluulj uhtsgee gesentei ijil shiidber gargaj bna. Ard tumnii tevcheer hyazgaartai shuu AN-iin erh barij baigaa ulaan tsagaandaa garsan deeremchid mini. Ard tumenii tevcheeriin hyazgaar alduurah ued ta nar tsusaar uilaad ch uursdiiguu avarch diilehgui shuu.Ta nar ene delhiin ali ch muhart ochij nuugdsan oloood ur undseer chini taslah bolno doo. Hohichin shuu

zochin 2016-02-01 182.250.242.37

zamiin hedelgeend orchihson baij tsonhooroo negniigee duudad zamiin dund yaridag, yavgan zorchigchiig dairah ni halgui gerlen dohio baihgui mertlee zam hendlen garah tsagaan zuraas hiisen zam.r chin yavgan zorchigch garch chadaggui sh dee eniigee zam tavij egeegui jolooch.s onoo hasaach ee!!!!!! esvel buh yavgan hunii gartsiig gerlen dohiotoi bolgooch ee !!!!!!!!!!!!!!!!!!

zochin 2016-02-01 182.250.242.37

ene negniihee urduur dairch zogschihood busdiinhaa hedelgeen.g haagad eeree buruu hiisenee ogt ymand bodohgui tsonhooroo herelded baidag buduuleg nehduuded onoo hasaach ee

Зочин 2016-02-01 49.0.160.148

Tsonhooroo nus shuls hogoo hayadag malnuudin 10 onoog shuud huraaj erhiig ni hasah zaalt heregtei, uursduu tegdeg uchraas iim zaalt oruulaagui yum uu

зочин 2016-02-01 202.179.25.56

3-р сарын 1 нээс бишүү.Шийтгэлийг давхардуулж болох уу?Монголчууд бас улам хүлцэнгүй болоод байгаа юмуу даа.

Зочин 2016-02-01 103.26.193.231

мөнгө саах арга ш дээ. өөр ямар гоё санаа байна. дээрэмдээд л бай. ***** ухна нийлсэн гахайнууд