АНУ-д дахин нэг өнгөт арьст эр цагдаагийн гарт амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

АНУ-д дахин нэг өнгөт арьст эр цагдаагийн гарт амь үрэгдэв

АНУ-д дахин нэг өнгөт арьст эр цагдаагийн гарт амь үрэгдэв

АНУ-ын нийслэл Вашингтон хотод цагдаа нар өнгөт арьст эрийг баривчлах үеэрээ буудан аминд нь хүрчээ. Тус хотын цагдаагийн газрын дарга Питер Ньюсэмийн мэдээлснээр, цагдаа нар зэвсэглэсэн байж болзошгүй этгээдүүд автомшины зогсоол дээр байна гэх дуудлагын дагуу очсон бөгөөд цагдаа нар автомашинд дөхөж очиход хэд хэдэн этгээд машинаас бууж зугтаасан байна. Гэрчүүдийн хэлж буйгаар, машинд байсан хүмүүсийг зугтах үед цагдаа нар араас нь бууджээ. Буудуулсан хар арьст залуу эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй амиа алдсан байна. Амиа алдсан эр тухайн үед зэвсэгтэй байсан эсэх нь тодорхойгүй байгаа ба цагдаа нар машинаас хоёр галт зэвсэг хураан авчээ.

Өнгөрсөн тавдугаар сард Миннесота мужийн Миннеаполис хотын иргэн өнгөт арьст эр Жорж Флойд мөн цагаан арьст цагдаагийн гарт амиа алдаж Америк даяар “Black Lives Matter” арьс өнгөний эсрэг хөдөлгөөн өрнөөд байгаа билээ. Гэтэл уг хөдөлгөөн бүрэн намжиж амжаагүй байхад наймдугаар сарын 23-ны өдөр Висконсин мужийн Кеноша хотод дахин нэг өнгөт арьстан гурван хүүгийнхээ нүдэн дээр цагдаад буудуулж бүсэлхийнээс доош мэдээгүй болсон нь иргэдийн уур бухимдлыг төрүүлээд байсан юм.

Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж