Жорж Вашингтон их сургуулийн Африк судлалын тэнхимийн багш Жессика Круг өөрийгөө gфрик гаралтай хэмээн худлаа ярьдаг байснаа, үнэндээ Канзасаас гаралтай -врей эмэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
“Би өөрийн амьдралаа худал хуурмагтай хутгажээ. Би авсан амьсгал болгоноороо өөрийгөө хар арьстай хэмээн худал ярьдаг байсан” хэмээн Жессика Круг бичжээ.
Сонирхолтой нь өмнө нь 2015 онд цагаан арьстны эрхийн төлөө тэмцэгч Рейчел Долезал өөрийгөө үнэндээ африк гаралтай гэдгээ илчилж байсан билээ.
Жессика Кругийн хувьд өөрийгөө олон жилийн турш африк гаралтай хэмээн дүр эсгэсээр ирсэн байна. Тэрбээр өөрийгөө африк гаралтай хэмээх нь хар арьстай хүмүүсийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтыг эсэргүүцэх үйлсэд тустай хэмээн үзжээ. Тэрбээр нийгмийн сүлжээнд, хувийн харилцаандаа хүртэл дүр эсгэдэг байсан аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ