Ц.Элбэгдоржийн мэдэгдлийг Хятадын телевизээр онцолжээ | News.MN

Ц.Элбэгдоржийн мэдэгдлийг Хятадын телевизээр онцолжээ

Ц.Элбэгдоржийн мэдэгдлийг Хятадын телевизээр онцолжээ

Ц.Элбэгдоржийн мэдэгдлийг Хятадын телевизээр онцолжээ

Монгол хэл, үндэсний бичгээ хамгаалах гэсэн өвөрмонголчуудын тэмцэл дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Үндэсний цөөнхийн уг тэмцлийг дэмжиж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илэрхийлсэн билээ.

Тэрбээр “Өвөрмонголчуудын үндэсний хэл бичгийнхээ төлөө хийж байгаа тэмцлийг дэмжиж байна. Монгол хүн болж төрсөн бол дэлхийн хаана ч байсан энэ хүсэл эрмэлзлийг дэмжих ёстой гэж бодож байна. Монгол хэл, бичиггүй бол монгол хүн гэж байх боломжгүй. Монгол хэлгүй бол толгойгоор яах юм бэ, монгол бичиггүй бол гараар яах юм бэ. 300 жилийн турш монголчуудын хэл бичиг, ахуй түүхийн эсрэг байсан энэ доромжлол шинэ зуунд үргэлжлэх ёсгүй.

Өвөрмонголд тохиолдсон энэ явдал маргааш Монголд тулгарах аюултай. Монгол хэл соёл, удам угсааг хадгалж үлдэхийн төлөө монгол хүн бүр дуугарах ёстой” гэсэн юм. Түүний байр суурийг ЭНД-ээс уншина уу. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос өөрөөр элэг нэгтнүүдийн эх хэлээ хамгаалж буй тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн улстөрч одоогоор Монголд байхгүй байна.

“Тэнүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэсэн Монголын зүйр цэцэн үг бий. Их гүрний төрийн шийдвэрийн эсрэг эх хэлээ хамгаалан тэмцэж буй тэмцлийг нь дэмжиж буйгаа илэрхийлсэн Ц.Элбэгдоржийн мэдэгдлийг Хятадын хэвлэлүүд онцлох болжээ.

Тухайлбал Хятадын телевизээр цацсан эх хэл үндэсний бичгийн төлөөх тэмцлийн талаарх нэвтрүүлэгт Өвөрмонгол ахан дүүсийнхээ шударга тэмцлийг дэмжиж, Монгол Улсад хийж буй жагсаал цуглаан болон Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийн мэдэгдлийг онцлон дурдсан байна. Мөн "Хонгконгийн цаана далай бий. Өвөрмонголын ард өмөг түшиг болсон Монгол Улс байгаа" гэсэн үгийг уг бичлэгт дурджээ.

Posted by Boldbaatar Dorjsuren on Thursday, September 3, 2020

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ талаар ингэж жиргэжээ.

Б.БАТ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж