2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 35,287,814.14 төгрөгийн үнийн дүн бүхий 436,779 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан Нэхий" ХК (NEH +2.54%) болон "Женко Тур Бюро" ХК (JTB +2.28%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дөрвөн Уул" ХК (DRU -9.09%) болон "Улаанбаатар Бүк" ХК (BUK -8.74%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.6 хувиар буурч 16989.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,577,958,562,815.82 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ