Монгол Улсын хэмжээнд 18 аймгийн 98 суманд өвөлжилт хүндхэн байгаа талаар Онцгой байдлын газраас мэдээлж буй. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд/01.30-31/ Завхан аймгийн зарим сумдад шөнөдөө 53 градус хүртэл хүйтэрсэн нь мал өвөлжилтөд хүндрэл учруулж эхэлжээ. Зарим суманд мал бэлчээрлэх аргагүй байгаа гэнэ. Өвс тэжээлийн үнийг хямдруулсан ч малчид бэлэн мөнгөгүйгээс худалдан авч чадахгүй байгаа аж.
Г.ХОРОЛ