Гэр хорооллын хөгжлийн нам ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд оролцохгүй, Ардчилсан нам (АН)-ын мөрийн хөтөлбөрийг дэмжихээ илэрхийллээ. Тус намын дарга Б.Батсүх “Энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН-ыг дэмжиж ажиллахаар болсон нь бидний хувьд түүхэн үйл явдал болж байна. Хэрэв орон нутгийн сонгуульд АН олонх болж чадахгүй бол Октябрийн хувьсгал болно гэдгийг хатуу анхааруулж байна” гэв.
Нийслэлийн АН-ын даргын албыг түр орлогч Д.Пүрэвдаваа “АН олонх болбол Гэр хорооллын хөгжлийн намын мөрийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, дэмжин ажиллах болно. Мөн бид гэр хороолол руу чиглэсэн үйл ажиллагаанд тодорхой төсөв гаргаж ажиллах байр суурьтай байна” гэлээ.
С.СУМЪЯАБАЗАР
Холбоотой мэдээ