Сукчу далайн цагдаагийн хэлтсийн мэдээлснээр далайн эргийн нийтийн эзэмшлийн газар, усанд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, барилга барьж бохирдуулсан, Далайн эргийн тухай хуулийг зөрчсөн гурван этгээдийг мөрдөн шалгаж байгаа аж.
Эргийн харуулын хэлснээр баригдсан гурван хүний хоёр нь далайн эрэг дээр зуны наран шарлагын газар ажиллуулах зөвшөөрлийг бусдад 10-50 сая воноор зарсныхаа төлөө 200-400 мянган воны торгууль төлөхөөр болжээ. Харин үлдсэн нэг хүнийг нь орон нутгийн захиргааны зөвшөөрөлгүйгээр далайн эргийн нийтийн эзэмшлийн газарт монгол гэр барьсан хэмээн буруутгаж байгаа аж.
Эргийн харуул “Далайн эргийн нийтийн эзэмшлийн газрыг бусдад хууль бусаар түрээслүүлэх явдал далайн эргийн ачааллыг асар ихээр нэмж байгааг даруй таслан зогсоох төлөвлөгөөт ажил хэрэгтэй байна“ хэмээн ярьжээ.
Эх сурвалж: YONHAP
Zochin 2020-09-04 67.81.184.102
Tenuulch Mongolchuud shunalaa tataj gadnii hnii buliig bieluul,gadaadad gazart…Mongoliin huuli,heel
hahuuli uilchildeggui
zavaarsan 2020-09-04 202.131.225.197
hotod ger barij buuhiig horigloh heregtei ger horoolol zambaraagaa aldlaa. shees b**s ni boroo shoroond hot ruu ursaad
иргэн 2020-09-04 66.181.168.157
хөвсгөл нуурын эргийн хууль гаргаад зөв зохистой байлгах юмсан
Зочин 2020-09-04 66.181.185.198
Хуультай орон сайхан юмаа
Зочин 2020-09-04 192.82.74.48
Хөвдөг гэр далайд аялаж байна
Х 2020-09-04 223.219.93.248
Бусад улс оронд гэр барихад торгож байна, Монголд газар орныг нь эзэмшиж, бас хамаг баялагийг нь сорж байхад тоодоггүй.
Зочин 2020-09-04 73.231.128.120
Усыг нь уувал ёсыг нь дагана.
Зочин 2020-09-04 64.119.26.169
УБ хотод хөдөөнөөс ямар ч зөвшөөрөлгүй гэр барьж хотын гэр хороололыг огцом тэлж хөдөлгөөний ачааллыг хүндрүүлдэг.