Сукчу далайн цагдаагийн хэлтсийн мэдээлснээр далайн эргийн нийтийн эзэмшлийн газар, усанд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, барилга барьж бохирдуулсан, Далайн эргийн тухай хуулийг зөрчсөн гурван этгээдийг мөрдөн шалгаж байгаа аж.
Эргийн харуулын хэлснээр баригдсан гурван хүний хоёр нь далайн эрэг дээр зуны наран шарлагын газар ажиллуулах зөвшөөрлийг бусдад 10-50 сая воноор зарсныхаа төлөө 200-400 мянган воны торгууль төлөхөөр болжээ. Харин үлдсэн нэг хүнийг нь орон нутгийн захиргааны зөвшөөрөлгүйгээр далайн эргийн нийтийн эзэмшлийн газарт монгол гэр барьсан хэмээн буруутгаж байгаа аж.
Эргийн харуул “Далайн эргийн нийтийн эзэмшлийн газрыг бусдад хууль бусаар түрээслүүлэх явдал далайн эргийн ачааллыг асар ихээр нэмж байгааг даруй таслан зогсоох төлөвлөгөөт ажил хэрэгтэй байна“ хэмээн ярьжээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ