Сайн дурын бүлгийн гишүүдийг сургагч багшаар бэлтгэлээ | News.MN

Сайн дурын бүлгийн гишүүдийг сургагч багшаар бэлтгэлээ

Сайн дурын бүлгийн гишүүдийг сургагч багшаар бэлтгэлээ

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Улаан Загалмайн хороотой хамтран Гамшгаас хамгаалах сайн дурын бүлгийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олон нийтэд олгох “Бэлэн бай” сургалтын сургагч багшийн “Гэрчилгээ” олголоо.

Гамшгаас хамгаалах “Бэлэн бай” сургалтын багцын хичээлүүдийг ашиглан Гамшгаас хамгаалах тухай хууль эрх зүйн орчин, Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоо, Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам, Гамшгийн тухай ерөнхий ойлголт, “Гал түймэр”, “Газар хөдлөлт”, “Үер, усны осол”, “Аянга цахилаанаас урьдчилан сэргийлэх”, “Ахуйн хэрэглээний химийн бодис материалын зохистой хэрэглээ”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулахад хувь нэмрээ оруулах”, “Ой, хээрийн түймэр”, “Анхны тусламж” сэдвээр онол болон дадлагыг хослуулан мэдлэгийг эзэмшүүлсэн байна.

Мөн үер, усны осол,  гал түймэр, ой хээрийн түймэр, газар хөдлөлт, коронавирусийн халдвар, тарваган тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг бүхий 6 төрлийн 380 ширхэг гарын авлага, материал тарааж, баталгааны хуудсаар сургалтыг баталгаажууллаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж