Архангай аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос, хэлмэгдсэн иргэн Нямын төрсөн охин Цэрэндолгорт 40 сая төгрөгийн нөхөх олговор олгож, энэ сарын 1-ний өдөр гардуулан өгсөн байна.
Иргэн Цэрэндолгорыг найман настай байхад буюу 1945 онд аав Ням нь хэлмэгдэн хоригдож, ээж нь найман хүүхэдтэйгээ үлджээ. Өдгөө Нямын хүүхдүүдээс Цэрэндолгор амьд сэрүүн байгаа аж.
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулснаар цагаатгуулах тухай өргөдөл гомдол хүлээн авах хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан билээ.
Б.ЖАРГАЛ
Иргэн 2020-09-04 66.181.178.220
Одоо хэлмэгдсийг цэг тавиа 2020 онд у.т н хэлмэгдүүлсэн хүмүүсийн 2 р ээлжийг эхлүүлье.
Зочин 2020-09-04 64.119.23.170
Хугацаагаа сунган цаашаа үргэлжлүүлэн цагаатгасаар байх хэрэгтэй. Хүмүүний амьдрал нэн эмзэг бас эрхэм нандин ганц олдох хувь тохиол. Энэ эрхэм нандин амьдралыг зоргоороо харгислан, бурангуйгаар буртаглачихаад цагаатгах болохоор хойш сууж болохгүй. Зөвхөн тэр хилсээр тамлагдсан, буудуулсан хүмүүс төдийгүй, бага балчираасаа баяр жаргал үзэлгүй хичнээн үрсийн элэг эмтэрч тарчилсан бол… Энэ бол үнэлэгдэшгүй хэмжишгүй гаслан зовлон юм… Энэ зовсон ард түмэнд жаргах цаг байгаа…
МӨӨГИЙ 2020-09-04 115.84.87.16
ХЭЛМЭГДЭЭГҮЙ ХЭРЭГ ХИЙСЭН ХҮН ЗӨНДӨӨ ОРСОН БАЙДГИЙГ ӨВГӨД ЯРЬДАГ ДАА ХОРШОО ДЭЛГҮҮРИЙН МӨНГӨӨР НАЙМАА ХИЙСЭН, ДЭЭРЭМДСЭН ХҮМҮҮС Ч БАЙДАГ ЯПОНЫ ТАГНУУЛТАЙ ҮГСЭЭД ХУДАГ ХОРДУУЛЖ ОЛОН ЗУУН ЦЭРЭГ ИРГЭД АЛЖ БАЙСАН ХҮН Ч БАЙДАГ ЭНИЙГЭЭ ОДОО ДУУСГАХ ЦАГ БОЛСОН
Зочин 2020-09-04 103.229.120.239
одоо энэ хэлмэгдлийг дуусгавар болгох хэрэгтэй.