Хэлмэгдсэн иргэний охинд 40 сая төгрөгийн нөхөн олговор олгов

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

Хэлмэгдсэн иргэний охинд 40 сая төгрөгийн нөхөн олговор олгов

Хэлмэгдсэн иргэний охинд 40 сая төгрөгийн нөхөн олговор олгов

Архангай аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос, хэлмэгдсэн иргэн Нямын төрсөн охин Цэрэндолгорт 40 сая төгрөгийн нөхөх олговор олгож, энэ сарын 1-ний өдөр гардуулан өгсөн байна.

Иргэн Цэрэндолгорыг найман настай байхад буюу 1945 онд аав Ням нь хэлмэгдэн хоригдож, ээж нь найман хүүхэдтэйгээ үлджээ. Өдгөө Нямын хүүхдүүдээс Цэрэндолгор амьд сэрүүн байгаа аж.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулснаар цагаатгуулах тухай өргөдөл гомдол хүлээн авах хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж