Лукашенко: Навальныйг хордуулсан гэдэг бол Меркелийн зохиол

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

Лукашенко: Навальныйг хордуулсан гэдэг бол Меркелийн зохиол

Лукашенко: Навальныйг хордуулсан гэдэг бол Меркелийн зохиол

Германы канцлер Ангела Меркель Лхагва гариг (2020.09.02)-т тус улсын эмч мэргэжилтнүүд Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг “новичок” хэмээх мэдрэл саажуулах бодист хордсоныг тогтоосон талаар дэлхий нийтэд зарлаж, ОХУ-аас буруутай этгээдийг даруй олж шийтгэхийг шаардсан билээ.

Беларусийн Ерөнхийлөгч Алексанкр Лукашенко энэ талаар өчигдөр (2020.09.03) нэгэн ноцтой мэдэгдэл хийжээ. Тэрбээр тус улсын тагнуулынхан Берлин-Варшавын хооронд болсон утасны яриаг замаас нь чагнаж, Ангела Меркель Навальныйг хордсон гэх худал түүх зохиосныг олж мэдсэн хэмээн ярьсан байна. Түүний хэлснээр Навальный хордсон гэдэг нь огт худал, зохиомол яриа ба үүнийг батлах баримтыг удахгүй ОХУ-ын тагнуулын албанд шилжүүлэн өгөхөө мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар ирсэн Лукашенко өчигдөр ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мищустинтэй Москва хотод уулзах үеэрээ ийм зүйл ярьсан аж. Тэрбээр мөн Ангела Меркель Беларусийн дотоод хэрэгт Путиныг оролцуулахгүй байхыг хичээж байна гэжээ.

Эх сурвалж: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж