МУГТ О.Пүрэвбаатар шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч боллоо

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

МУГТ О.Пүрэвбаатар шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч боллоо

МУГТ О.Пүрэвбаатар шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч боллоо

Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хурал өчигдөр (2020.09.03) Туушин зочид буудлын Сүлд танхимд зохион байгуулагдлаа. Энэхүү хуралд 21 аймаг, хотын нийт 60 гаруй багш дасгалжуулагч Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүхийн санаачилгаар “НЭГ ЗОРИЛГО, НЭГ БАГ” уриан дор чуулав.

Хурлын төгсгөлд дасгалжуулагчид болон тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд цар тахлын жилд улсын аварга шалгаруулах тэмцээн болон тив, дэлхийн тэмцээнд хэрхэн өрсөлдөх, жингийн өрсөлдөөн хийгээд сонгон шалгаруулах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцож, нэг зорилгын хүрээнд нэгдэж чаджээ.

Хурлын үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх холбооны нарийн бичгийн дарга Б.Батбаяр болон бусад удирдах гишүүдийн санаачилгаар Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарыг шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар томилсон байна. Тив дэлхийд алдраа цуурайтуулж, шигшээ багийг ахалж явсан түүнд олимпийн хариуцлагатай жилд ийнхүү итгэл хүлээлгэж, басхүү шигшээ багийн дасгалжуулалтын чанарыг сайжруулж байгаа нь энэ юм. Түүнд тогтмол цалин  олгож, гадагшаа явах тэмцээн уралдааны бүх зардлыг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх болон Чөлөөт бөхийн холбоо 100 хувь даахаар болжээ.

Мөн энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцжээ. Үүнд:

  • Ирэх 11, 12 дугаар сард зохион байгуулагдах ДАШТ-д оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах журам
  • 2021 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хугацааг товлох
  • Олимпийн эрхийн тэмцээн, Олимпийн наадамд баг тамирчдыг нэгдсэн нэг багийн удирдлагаар бэлтгэх тухай асуудлууд багтсан байна.

ЭХ СУРВАЛЖ: Mongolian Wrestling Federation

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж