Роберт Паттинсон халдвар авч, “The Batman”-ы зураг авалт зогсчээ | News.MN

Роберт Паттинсон халдвар авч, “The Batman”-ы зураг авалт зогсчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

COVID-19

Роберт Паттинсон халдвар авч, “The Batman”-ы зураг авалт зогсчээ

Роберт Паттинсон халдвар авч, “The Batman”-ы зураг авалт зогсчээ

Британийн жүжигчин Роберт Паттинсон коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Ийнхүү гол дүрийн жүжигчин нь халдвар авсан учир “The Batman” киноны зураг авалт түр зогсохоос өөр аргагүйд хүрсэн байна.

“Warner Bros” студи халдвар авсан жүжигчний нэрийг ихэд нууцалж байсан ч хэвлэлүүд тус жүжигчин Роберт Паттинсон болохыг олж мэдсэн байна.

Цар тахлын улмаас киноны зураг авалт энэ оны гуравдугаар сарын дундаас зогсоод байсан бөгөөд ердөө гурав хоногийн өмнө Лондонд эхэлсэн ч гол дүрийн жүжигчин халдвар авсны улмаас ийнхүү дахин зогслоо.

Иймд “The Batman” киноны нээлтийг 2021 оны зургаадугаар сард төлөвлөөд байсан ч 2021 оны аравдугаар сард болгон хойшлуулсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж