Бейрут: Нуранги доороос зүрхний цохилт мэдрэгджээ | News.MN

Бейрут: Нуранги доороос зүрхний цохилт мэдрэгджээ

Бейрут: Нуранги доороос зүрхний цохилт мэдрэгджээ

Бейрут: Нуранги доороос зүрхний цохилт мэдрэгджээ

Ливаны нийслэл Бейрут хотод асар том дэлбэрэлт болсноос хойш нэг сарын хугацаа өнгөрч байгаа ч нуранги доороос хүний зүрхний цохилт мэдрэгсэн гэх мэдээлэл тарсан даруйд аврагчид нурангиас хүн хайх ажлаа үргэлжлүүлжээ.

Дээрх мэдээлэл тарсан даруйд мэргэжлийнхэн тусгай мэдрэгч төхөөрөмж илгээн, Мар Михайл орчмыг нарийвчлан шалгасан байна. Гэвч үр дүнд хүрээгүй учир албан ёсоор аврах ажиллагааг цуцалжээ. Хэдий мэргэжлийнхэн хайх ажлаа дуусгасан ч сайн дурынхан нүцгэн гараараа нурангийг ухсаар үлдсэн байна.

Наймдугаар сарын 4-нд Бейрут хотын боомтод 2750 тонн аммонийн нитрат дэлбэрч, улмаар 200 хүн нас барж, 6000 хүн гэмтэж бэртэн, 300 мянган хүн орох оронгүй болсон билээ.

Мөн Ливаны армийн зохион байгуулж байсан өөр нэг эрэн хайх ажиллагааны үеэр дахин ачааны чингэлэгтэй 4.3 тонн аммонийн нитрат олдож, цэргийн инженерүүд түүнийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-04 150.129.141.119

tuvd enetheg taivan uvurmongol uigurchuud bugd hyatadin tal talaas dairval hyatad budaa bolno shde bas amerik orosin demjlegtei

Avatar

Бадарчийн найз 2020-09-04 202.126.89.159

Тэс хөндлөн хусах юмаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж