Жагсаал эхлүүлэгчдийг барьж өгвөл 1000 юаниар шагнана гэжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

Жагсаал эхлүүлэгчдийг барьж өгвөл 1000 юаниар шагнана гэжээ

Жагсаал эхлүүлэгчдийг барьж өгвөл 1000 юаниар шагнана гэжээ

ӨМӨЗО-ы дунд сургуулиудад монгол бичгийн хичээлийг хориглож, ихэнх хичээлийг хятад хэл дээр заах шийдвэр гарсныг эсэргүүцсэн хүүхдүүд, эцэг эхчүүд, ард иргэд үзэл бодлоо илэрхийлэн гудамжинд жагссан билээ. Цагдаа нар өнгөрсөн сарын 31-ний өдөр жагсаал эхлүүлсэн гэх 130 хүний зургийг цахим орчинд тарааж, харсан даруйдаа цагдаад мэдэгдвэл 1000 юаниар шагнахаа амлажээ.

Түүнээс гадна цахим орчинд зураг нь тарсан хүмүүсийг өөрсдөө бууж өгөхийг шаардаж, дахин жагсаал хийвэл жагсаал эхлүүлсэн хүнийг олж хариуцлага тооцно хэмээн сануулсан байна. Гэхдээ тэд баригдсан хүмүүст ямар шийтгэл оногдуулах тухай тодорхой мэдээлэл өгөөгүй аж.

Өдгөө өрнөж буй эсэргүүцлийн жагсаал нь 2011 онд өвөрмонголчууд нүүрсний уурхайгаас болж байгаль сүйдэж буйг эсэргүүцэн жагсаж, нэг малчин хятад жолоочийн том машинд дайруулж нас барсан эмгэнэлт явдлаас хойш ӨМӨЗО-д болж буй хамгийн том жагсаал юм.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чун Еин “Хятад хүмүүс үндэснийхээ хэл, бичгийг сурах ёстой шүү дээ. Тэдэнд монгол бичиг сурах шаардлага байхгүй. Ер нь Хятад улс шиг үндэсний цөөнхийн бичиг үсгийг сургуульд нь заалгадаг, эрхийг нь ингэж сайн хамгаалдаг өгөөмөр улс орон өөр хаана байна?” гэсэн тайлбар өгсөн байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж