Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.9.4) "Covid-19" цар тахлын халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-"Covid-19"-ийн халдвар дэлхийн 216 оронд тархаж, 26 сая 600 мянга гаруй хүн коронавируст халдвараар өвчилж, мянга гаруй эдгэж, 872 мянган хүн эндлээ. Халдвар сүүлийн гурав хоногт нэг саяар нэмэгдсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд 279 мянга гаруй хүн шинээр халдвар авч, 6000 гаруй хүн энджээ. Энэ нь өмнөх өдрөөс халдварын тохиолдол 34 мянга, нас баралт 2000-аар нэмэгдсэн үзүүлэлт. Тухайлбал, ОХУ-д 4995 хүн шинээр халдвар авч, 114 хүн эндлээ. БНХАУ-д 34 хүн шинээр халдвар авсан бөгөөд найм нь зөөвөрлөгдсөн байна. Японд 659 хүн шинээр халдвар авч, долоон хүн эндсэн байна. БНСУ-д 189 хүн шинээр халдвар авснаас ес нь гаднын орноос зөөвөрлөгджээ.
АНУ-д их, дээд сургуулийн орчинд, цахилгаан шатанд тамхи татахыг хориглох шаардлага хүргүүлжээ. Энэ нь халдвар авах эрсдэлийг тав дахин нэмэгдүүлдэг гэж үзсэн байна.
Манай улсын хувьд өчигдөр (2020.9.3) 12 хүн ажиглалтаас гарч, 217 хүн ажиглалтад шинээр орсон. Одоогоор 3896 хүн тусгаарлах ажиглалтад байна. Эдгээрт 31 их эмч, 85 резидент, 56 төрийн алба хаагч үйлчилж байна.
Сүүлийн 24 цагт 119 тусгай дугаарт 46 дуудлага ирсэн. СЭМҮТ-ийн 18002000 утсанд 16 хүн холбогдож мэдээлэл авлаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр (2020.9.3) 537 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 533 хүнээс вирус илрээгүй бол дөрвөн хүнээс "Covid-19"-ийн халдвар илэрлээ. Эдгээр иргэд нь есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн.
Батлагдсан 310 тохиолдлын 296 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 16 нь сувилалд, гэрийн ажиглалтад 25 нь байгаа бол 255 хүний ажиглалтын хугацаа дууссан. Одоогоор ХӨСҮТ-д 14 хүн эмчлүүлж байгаагаас 13 нь хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
Posted by News.mn on Thursday, September 3, 2020
Холбоотой мэдээ