ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА2020 оны 09-р сарын 03-ны өдөр Дүүргийн ГХУСАЗСЗ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар дүүргийн ГХУСАЗСЗ-өөс санаачлан зохион байгуулсан “Архигүй орчин” хөтөлбөрийн хүрээнд “Архигүй орчин бүтээцгээе” олон нийтийн нээлтэй хэлэлцүүлгийн талаарх үр дүн, цаашид авах арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэсэн.2020 оны 08-р санын 01-ээс 08-р сарын 30-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд 37 удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг дүүргийн бүх хороодод зохион байгуулснаас 1828 иргэн биеэр оролцож, 17100 иргэн бичгээр санал хүсэлтээ өгсөн байна.Хэлэлцүүлгийг ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын дарга Б.Цэрэн удирдан явуулж иргэдийн дунд асуумж бүхий санал асуулга дэвшүүлснээс – 94% нь 22 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарахгүй байхыг дэмжинэ.- 71% нь согтууруулах ундаанд ногдох онцгой албан татварыг нэмэхийг дэмжинэ.- 84% нь долоо хоног бүрийн аль нэг өдрийг архигүй өдөр болгохыг дэмжинэ.- 92%нь архины хор уршиг, хөнөөлийн талаар ЕБС-ийн сургалтын программын төлөвлөгөөнд оруулахыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.Уг хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар Зөвлөлийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж 100%-ийн саналаар дэмжиж шийдвэрлэлээ.
Posted by Irgediin Tuluulugchdiin Hural on Thursday, September 3, 2020
2020 оны есдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ ээлжит хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар дүүргийн ГХУСАЗСЗ-өөс санаачлан зохион байгуулсан “Архигүй орчин” хөтөлбөрийн хүрээнд “Архигүй орчин бүтээцгээе” олон нийтийн нээлтэй хэлэлцүүлгийн үр дүн, цаашид авах арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэсэн.
2020 оны наймдугаар сарын 1-нээс 30-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд 37 удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг дүүргийн бүх хороонд зохион байгуулснаас 1828 иргэн биеэр оролцож, 17100 иргэн бичгээр санал хүсэлтээ өгсөн байна.
Хэлэлцүүлгийг ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын дарга Б.Цэрэн удирдан явуулж иргэдийн дунд асуумж бүхий санал асуулга дэвшүүлснээс
- 94% нь 22 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарахгүй байхыг дэмжинэ.
- 71% нь согтууруулах ундаанд ногдох онцгой албан татварыг нэмэхийг дэмжинэ.
- 84% нь долоо хоног бүрийн аль нэг өдрийг архигүй өдөр болгохыг дэмжинэ.
- 92%нь архины хор уршиг, хөнөөлийн талаар ЕБС-ийн сургалтын программын төлөвлөгөөнд оруулахыг дэмжихээ илэрхийлсэн байна.
Уг хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар Зөвлөлийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж 100%-ийн саналаар дэмжиж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: ХАН-УУЛ ДҮҮРЭГ
Зочин 2020-09-04 195.46.106.44
ЭНЭ товчилсон үг шиг юм чинь юу гэж байгаа юм бэ. Ерөнхийлөгчийн дэрэгдэх хэлний зөвлөл ч билүү нэг газар баахан худлаа дүрэм зохиогоод суудаг. Энэ үг товчлоод галзуу согтуу хүний үг шиг болгосон юмаа анхаадаггүй юм уу. Ер нь Монгол хэл эгшиг жийрэглэх их онцлогтой шүү. Гэтэл тэр хэлний зөвлөл гэдэг газраас дандаа эгшиг гээсэн шинэ дүрмүүд гараад байгаа шүү. Худам Монгол бичгээ хараарай. Хуучин хэвлэгдсэн бүх номоо хүмүүс яаж унших вэ. Эгшигийг нь гээгээд л уншаад байх уу. та нар редакторлож бүг
санаа 2020-09-04 112.72.8.90
Асуудлыг нөгөө талаас нь харах нь илүү үр дүнтэй байх байлаа. Ажлын байрыг нэмэгдүүлэх ААНэгжүүдийнхээ эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг цалин орлогыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх бодлого бүхий цогц арга хэмжээг хэрэгжүүлэх гээд бага зэргийн оюуны болоод идэвхи санаачлага гаргасан алхамыг хийх хэрэгтэй б сан юм. Хамгийн амархан зүйл бүтээснийг нураах гэдгийг өнгөрсөн 30 жил харлаа даа. Архи ууж байгаа шалтгаан нь хөдөлмөрлөхийг огт хүсэхгүй хөд хөлс багад байгаа.
Ахаа 2020-09-04 103.26.193.40
Гудамжаар дүүрэн архичид эмчлэх хэрэгтэй бн