ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА2020 оны 09-р сарын 03-ны өдөр Дүүргийн ГХУСАЗСЗ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар дүүргийн ГХУСАЗСЗ-өөс санаачлан зохион байгуулсан “Архигүй орчин” хөтөлбөрийн хүрээнд “Архигүй орчин бүтээцгээе” олон нийтийн нээлтэй хэлэлцүүлгийн талаарх үр дүн, цаашид авах арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэсэн.2020 оны 08-р санын 01-ээс 08-р сарын 30-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд 37 удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг дүүргийн бүх хороодод зохион байгуулснаас 1828 иргэн биеэр оролцож, 17100 иргэн бичгээр санал хүсэлтээ өгсөн байна.Хэлэлцүүлгийг ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын дарга Б.Цэрэн удирдан явуулж иргэдийн дунд асуумж бүхий санал асуулга дэвшүүлснээс – 94% нь 22 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарахгүй байхыг дэмжинэ.- 71% нь согтууруулах ундаанд ногдох онцгой албан татварыг нэмэхийг дэмжинэ.- 84% нь долоо хоног бүрийн аль нэг өдрийг архигүй өдөр болгохыг дэмжинэ.- 92%нь архины хор уршиг, хөнөөлийн талаар ЕБС-ийн сургалтын программын төлөвлөгөөнд оруулахыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.Уг хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар Зөвлөлийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж 100%-ийн саналаар дэмжиж шийдвэрлэлээ.
Posted by Irgediin Tuluulugchdiin Hural on Thursday, September 3, 2020
2020 оны есдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ ээлжит хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар дүүргийн ГХУСАЗСЗ-өөс санаачлан зохион байгуулсан “Архигүй орчин” хөтөлбөрийн хүрээнд “Архигүй орчин бүтээцгээе” олон нийтийн нээлтэй хэлэлцүүлгийн үр дүн, цаашид авах арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэсэн.
2020 оны наймдугаар сарын 1-нээс 30-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд 37 удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг дүүргийн бүх хороонд зохион байгуулснаас 1828 иргэн биеэр оролцож, 17100 иргэн бичгээр санал хүсэлтээ өгсөн байна.
Хэлэлцүүлгийг ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын дарга Б.Цэрэн удирдан явуулж иргэдийн дунд асуумж бүхий санал асуулга дэвшүүлснээс
- 94% нь 22 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарахгүй байхыг дэмжинэ.
- 71% нь согтууруулах ундаанд ногдох онцгой албан татварыг нэмэхийг дэмжинэ.
- 84% нь долоо хоног бүрийн аль нэг өдрийг архигүй өдөр болгохыг дэмжинэ.
- 92%нь архины хор уршиг, хөнөөлийн талаар ЕБС-ийн сургалтын программын төлөвлөгөөнд оруулахыг дэмжихээ илэрхийлсэн байна.
Уг хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар Зөвлөлийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж 100%-ийн саналаар дэмжиж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: ХАН-УУЛ ДҮҮРЭГ