Д.Сарангэрэл: Аялал жуулчлалын гайхалтай бүс Швейцариас туршлага судална | News.MN

Д.Сарангэрэл: Аялал жуулчлалын гайхалтай бүс Швейцариас туршлага судална

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

Д.Сарангэрэл: Аялал жуулчлалын гайхалтай бүс Швейцариас туршлага судална

Д.Сарангэрэл: Аялал жуулчлалын гайхалтай бүс Швейцариас туршлага судална

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өчигдөр Швейцарийн хөгжлийн агентлагийн дарга хатагтай Стефани Буриг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид шинэ түвшинд өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Хоёр орны хамтын ажиллагаа 2002 оноос хүмүүнлэгийн ажлаар эхэлсэн бөгөөд өнөөдөр хил дамнасан усны асуудал, хөдөө аж ахуй, хог хаягдал, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна.

Швейцарийн Хөгжлийн агентлагийн дарга Стефани Бури “Өнөөдрийн уулзалтаар ирэх дөрвөн жилийн хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, шинэ түвшинд гаргах боломж, бололцоо байгаа талаар санал солилцох хүсэлтэй байна. Учир нь 2024 оноос бид хамтын ажиллагаагаа зогсоож, түншлэлийн хэмжээнд буюу ижил түвшний оролцоотой байлгахаар зорьж байна. Ингэснээр нэг тал тусалж, туслуулдаг бус хамтран шийдэж, харилцан ашигтай ажиллах боломжтой болох юм.

Мөн бид улс орнуудад төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээс гадна хөдөө аж ахуй, хил дамнасан усны менежмент болон бусад асуудлаар бүс нутгийн судалгаа хийдэг. Үүндээ Монгол Улсыг хамруулахаар зорьж байгааг энэ дашрамд дуулгая” гэв.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Бид Швейцарийн Хөгжлийн агентлагтай хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаас гадна олон улсын түвшинд бие биенийхээ санаачилгыг харилцан дэмжиж, хамтран ажиллаж байгаадаа талархдаг.

Эдгээрээс бидний чухалчилж байгаа гол асуудал нь Тогтвортой хөгжлийн боловсрол юм. Иргэдийн тэр дундаа хүүхэд, багачуудын боловсролын асуудалд анхаарлаа хандуулж, эх дэлхийгээ хайрлах, байгальтайгаа зөв харьцах тэр сэтгэл, хүмүүжлийг төлөвшүүлэх нэн тэргүүний шаардлага байгааг онцолмоор байна. Түүнчлэн манай улс аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээрээ тодорхойлсон. Энэ хүрээнд бид "Ковид-19" цар тахлын байдлаас шалтгаалан аялал жуулчлалын бэлтгэл ажлаа хангахаар ажиллаж байна.

Швейцарь бол аялал жуулчлалын гайхалтай бүс нутаг. Тиймээс бид туршлага судлах, онлайн хурал уулзалт зохион байгуулах хүсэлтэй байна” хэмээн онцоллоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-04 66.181.161.93

Сарангэрэл сайд аа Аялал жуулчлал ч яахав улирал нь өнгөрлөө. эр Улаанбаатарын цэвэрлэх байгууламжийн ус халиад Туул гол руу цутгаж байгааг өөрийн биеэр очиж үзээд нэг шийд гаргаач ээ. хүн мал ундаалж байгааг сонссон биз? өөрөө очиж нэг цай чануулж ууж үзвэл яасан юм бэ?????????????

Avatar

Зочин 2020-09-04 39.115.114.99

Монголд аялах гэхээр жорлон байхгүй хонох газар ч байхгүй байлаа гэхэд орой ажилтнууд нь байхгүй гэрэл хийдэггүй газар хэдэн гэр тэгээл болоо дэлгүүр жорлон хаана байгаан бү мэд үнэхээр тухгүй

Avatar

Зочин 2020-09-04 66.181.161.55

швейцарь бол байгалийн тогтоц байдлаараа манайхаас тэс өөр улс , аялал жуулчлал бол өөрийн орны байгаль ёс заншил соёл дээр тулгуурлаж явдаг онцлог салбар, гадныхан монголоос монголыг л үзхийг зорьно. энэ хүрэлсүхийн томилсон малнууд ер нь эрүүл ухаан байнауу. одоо туршлага судалж байгаа энэ гэж яамны баахан хулгайчууд татвар төлөгчдийн мөнгөөр европоор зугаалах нь юм байналдаа. аялал жуулчлалын ихэнхи байгаалгууд дампуурсан боловсон хүчнүүдээ адсан, үлдсэн хэдийг нь самарч дуусах юм бналдаа

Avatar

жагаа 2020-09-04 202.21.108.38

эхлээд хөх бөгст монголчуудаа хөдөө гархаараа машины цонхоор хогоо шидэдгүй болгож сургах хэрэгтэй, найз аа. Хогонд дарагдсан орноо ичихчгүй онгон байгаль гээл кккк

Avatar

Зочин 2020-09-04 124.60.114.164

Титэмт хатан эмя нд байхдаа гадаадад байгаа иргэдийг 21 хоног хорих ажлыг нямхүүтэй нийлж санаачлаж ард түмнийг айлган сүрдүүлэх ажлыг хийж их зовоосон хүндээ.одооч ажил нь үргэлжилж баына.ард түмэн чамайг дэмжихгүй үнэн нүүр царай чинь илчлэгдэж байна даа.хойшдооч их илчлэгдэнэ

Avatar

Зочин 2020-09-04 124.60.114.164

Энэ одоо гадаад харилцааны сайд болчихсон уим уу болох гээд байгаа уим уу.

Avatar

к 2020-09-04 223.219.93.248

Туршлага судалж болно, сэдвээ өөрчилмөөр юмаа. Өнөөдөр Монголын байгальд тохиолдож байгаа асуудлуудын талаар (ус, хөрсний бохирдол, цөлжилт, ураны асуудал )туршлага солилцсон бол хэрэгтэй байлаа. Мөн анөөдөр Монголын газар нутагт юу тохиолдоод байгаа талаар тодорхой зөв мэдээлэл олон түмэнд хэрэгтэй байна.

Avatar

ub irged 2020-09-04 66.181.161.27

very good

Avatar

zochin 2020-09-04 58.109.221.157

Yamar ih haraadag yum be ene humuus Yun turshlaga sudlah ve gevel boloo bish uu

Avatar

Уншигч 2020-09-04 192.82.68.69

Цаад гадаад авгайн царай ориг. Манай маанаг Я авгай сайдын царай нуль засвар будаг шунх яг л ж****а. Ээж нь шуналт ж****а бвг гэсс. Насаараа алт наймаалсан энэ бас Я сайд авгай аймар шуналтай бүр хар залуугаасаа гэж бүх мэддэг хүмүүс нь хэлдэг ярьдаг гэсэн

Avatar

Зочин 2020-09-04 122.201.21.120

Энэ ардчиллын, ёстой өөрсдөө тэр шулам нь байж ,хүнийг үзэшгүй муухайгаар доромжлох, адгийн хорон үгээр хараах, долоон шидээр нь хэлж гутаах, ёс зүүгүй нийгмийн шаарууд байх юм аа. Иймэрхүү этгээдүүдэд эрх мэдэл өгч ,бүр төрийн жолоо атгуулах гээд байдаг.

Avatar

Зочин 2020-09-04 64.119.27.23

Энэ балайр чавганц далд ороосой

Avatar

Зочин 2020-09-04 202.131.233.251

Сайд гуай болиорой зүгээр

Avatar

Байды 2020-09-04 59.153.113.233

За 30 жил туршлага судлаад болоогүй юу болиорой бидний төлсөн татварын минь мөнгө шүү

Avatar

Zochin 2020-09-04 59.153.87.251

durakaa ehleed heden bolovson jorlon barichihaach, erguu malaa

Avatar

Зочин 2020-09-04 150.129.140.25

Мэргэжлийн бус хүн туршлага судлах нэрээр татвар төлөгчдийн мөнгийг үрэхээс өөр ажил хийхгүй төр бизнесийнхэнтэйг өрсөлдөхөө болих хэрэгтэй

Avatar

ахмад 2020-09-04 202.9.46.195

ЭНЭ ЭМЭЭ ГАДААД РУУ ТЭНЭЖ ЗУГААЛАХААР ШИЙДЖЭЭ… ШВЕЙЦИЙН ТУРШЛАГЫГ 1- Ч ТӨГРӨГИЙН ЗАРЛАГА ГАРГАХГҮЙГЭЭР ИНТЕРНЕТЭЭР СУДАЛЖ БОЛНО. У.ХҮРЭЛСҮХ ҮҮНИЙГ БҮХ САЙД НАРТАА ҮҮРЭГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ… МОНГОЛЧУУД 30 ЖИЛ ГАДНЫ ТУРШЛАГА СУДАЛСАН НЭРЭЭР ТӨСВИЙН МӨНГИЙГ ҮРЭН ТАРАН ХИЙСЭН ХЭРНЭЭ НЭВТРҮҮЛСЭН НЬ ХЭД БАЙГААГ ТООЛООД ҮЗ…ХЭЛЭХ ҮГ БАЙХГҮЙ Л БАЙГАА ШҮҮ. САЙД НАРЫН ГАДААД ЗУГААЛГЫГ ТАСЛАН ЗОГСОО …САЙД НАРЫН ГАДААДАД ЗУГААЛАХ МӨНГӨӨР БАЙГАЛЬ ОРЧНОО НӨХӨН СЭРГЭЭСЭН НЬ ДЭЭР ШҮҮ….

Avatar

монгол ах 2020-09-04 43.242.242.75

ЗА ТЭГЭЭД ТИЙШЭЭ ЯВЖ БААХАН МӨНГӨ ҮРЖ ХЭЛ АМАНД ОРООЦОЛДОХ НЬ ҮҮ ? ТОМООТОЙ БАЙГААРАЙ САРАА !

Avatar

Иргэн 2020-09-04 64.119.25.217

Уг нь хувийн хэвшилдээ даатгачих ажилд төрийнхөн хутгалдаад зохицуулах ганц үүргээ мартчих юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж