Тосонцэнгэл сум руу орох хөдөлгөөнийг хаалаа | News.MN

Тосонцэнгэл сум руу орох хөдөлгөөнийг хаалаа

Тосонцэнгэл сум руу орох хөдөлгөөнийг хаалаа

Тосонцэнгэл сум руу орох хөдөлгөөнийг хаалаа

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан есдүгээр сарын 3-ны өдрийн 22.00 цагаас эхлэн тус сум руу орох  хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Мөн тус хэсгээр дамжин өнгөрөх автомашиныг зогсоолгүй, шууд явуулж буй юм байна.

Монгол Улс нь 1970 оноос эхлэн тарваган тахлыг бүртгэж мэдээлжээ. Үүнээс хойш одоогоор 210 гаруй хүн тарваган тахлаар өвчилж, 83 нь нас бараад байна. Мөн тарваган тахлаар өвчилсөн нэг тохиолдлыг эмчлэхэд 60-100 сая төгрөг зарцуулдаг байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын талаар ЗӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Н.Цогбадрахаас тодрууллаа. Тэрбээр “Уг тохиолдол нь 38 настай эрэгтэй бөгөөд наймдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум буюу голомттой газраас тарвага авч, өвчиж, чанаж идсэн гэсэн өгүүлэмжтэй байгаа.
Тухайн өвчтөнд халуурах, зүүн гарын булчирхай цочиж, 1.5-2 см хэмжээтэй томорсон зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Үүнтэй холбоотойгоор Тосонцэнгэл суманд хэсэгчлэн хөл хорио тогтоож, ойрын хавьтлын 25 хүнийг тусгаарлан, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулаад байна. Сэжигтэй тохиолдлоос сорьц цуглуулж, хурдавчилсан тестээр шинжлэхэд эерэг гарсан. Тиймээс сорьцыг ЗӨСҮТ рүү өнөө өглөө 05.00 цагт явуулсан” гэлээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-04 202.55.188.86

Голомттой газраас тарвага худалдаж авч идэж байгаа мал сэтгэлгээтэй монгол хүнийг яах вэ?

Avatar

зочин 2020-09-04 66.181.166.196

Аймаг сумаар нь хэдэн сараар нь хорионд оруулаад дахиад тарвага гэхээргүй болтол нь хашраагаад өгөөч, тэгэхгүй ингээд л тахалтсаныг эмчлээд, ямар ч арга хэмжээ тооцохгүй болохоор наад оркууд чинь бүр давраад байна ш дээ

Avatar

/*-*/ 2020-09-04 49.0.212.4

Тэгсэн ч нэмэргүй. Дараа жил нь ахиад л том оготны махаа идээд л эхэлнэ

Avatar

иргэн 2020-09-04 202.131.227.82

тарваганаас татгалзах хэрэтгэй шүү дээ,

Avatar

Зочин 2020-09-04 202.9.46.4

ZABHANIIHAN NERSNII DOR TARBAGANII MAH NUUJ ORJ IRDEGII SAIN SHALGAARAIIIII

Avatar

Худлаа гарууд! 2020-09-04 202.21.109.47

Бэлгийн сулралтай, жижигхэн боовтой, сэтгэц мэдрэлийн асуудалтай гарууд л ер нь тавжи иддэг шд. Том том баахаас цаашгүй. Цагаа тулахаар юу ч чадахгүй худлаа гаруудын л үндсэн хүнс шдээ.

Avatar

Зочин 2020-09-04 202.179.26.119

ЯАЖ МЭДСИЙН БОЛ. ӨӨРИЙГӨӨ ХЭЛСИЙН БОЛУУ

Avatar

иргэн 2020-09-04 64.119.26.231

үмхий амаа тат хүний оронцог, байгалийн алдаа минь, идэж баахаас өөр шидгүй амьсгаа чинь

Avatar

Zochin 2020-09-04 66.181.161.30

Ymr aimr hel amtai ym be mongolchuud iim baij uursdiigee neg ih saihan humuus gd bodood bdg. uhmel tarhitai har heruulees uur ym meddeggui teneg humuus. Hudlaa neg utasnii tsaanaas neree nuuchihaad ichihgui hun muulahiin yaana !!!

Avatar

ganaa 2020-09-04 202.72.247.58

Аймаг, сумын засаг дарга нар юу ч хийхгүй, сурталчлахгүй нөгөө л сонгууль гээд гүйгээд байна даа. 1 хүнийг эмчлэхэд 100 сая₮ гарч байна. Тэдний өврөөс гарахгүй төрийн нийтийн өмчөөс гарах болохоор тэр.

Avatar

Үүрэг хариуцлага гэж ойлгодог ч юм уу даа?? 2020-09-04 202.21.109.47

Засс тэр дарга марга ямар хамаатай юм?! Хувь хүний ухамсар, ёс суртахуун яригдаж байхад хаа хамаагүй дарга цэрэг рүү бухаж булздаг арчаагүй зангаа болиоч ээ! Угаасаа юу дутлаа гэж тэр жижигхэн биетэй амьтныг алж идэв?? Хүнс дутсаных уу?? Би лав тэгэж бодохгүй байна. Ухаан, ухамсар, ёс суртахуун, үүрэг хариуцлага дутсаных!!!

Avatar

Тэнэг хар пяхлуу нар юм аа!!! 2020-09-04 202.21.109.47

Юу дутлаа гэж, яаж өлсөхөөрөө тарвага гэгч том биетэй харх идэх гэж үхэн хатан шунадаг хар мангарууд вэ?? Нөгөө тарвага нь ховордоод бүр улаан номонд орчихоод байхад л эргүүтээд очиж буудан алж идэцгээгээд байх юм!! Малгүй, махгүй, идэх хоолгүй, үгээгүй хоосон болоод тэгдэг юм болов уу? Эсвэл хөндий хоосон толгойтой болоод тэгээд байдаг юм уу??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж